Камила Валиева: Монгол, Улаанбаатар үнэхээр таалагдаж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 06

Мөрөөдлийг биелүүлэх "Мөсөн өргөө"-нд өнөөдөр монголчуудын бас нэгэн мөрөөдөл биелэх гэж байна.

Монголын Биеийн тамир, спортын улсын хороо болон ОХУ-ын Уран гулгалтын холбоо хамтран Оросын уран гулгалтын оддын “УРАН ГУЛГАЛТЫН ОДОД МОНГОЛД" шоу тоглолтыг хоёр өдөр зохион байгуулна.

ОХУ-ын баг тамирчдын дотор олимп, дэлхийн аварга, медальт дандаа шилдэг тамирчид багтжээ.
 


Энэхүү тоглолтод алдарт Камила Валиева, Марк Кондратюк, Елизавета Туктамышева, Дмитрий Алиев, Петр Гуменник, Евгений Семененко, Софья Акатьева, Аделия Петросян зэрэг ганцаарчилсан төрлийн уран гулгагчид болон Анастасия Мишина, Александр Галлямов болон Виктория Синицина, Никита Кацалапов, Евгения Тарасова, Владимир Морозов нарын гурван хос уран гулгагч оролцох юм.
 


Өчигдөр орос тамирчид монгол хүүхдүүдэд мастер класс хичээл зааж, хичээллэсэн. Мөн шоуны өмнөх хэвлэлийн бага хуралд оролцсон юм.
 


Монголын Биеийн тамир, спортын улсын хорооны Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат “Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны дүнд энэ сайхан шоуг монголчууддаа танилцуулах болсондоо барятай байна. Манай хорооноос ОХУ-ын Уран гулгалтын холбоотой маш олон уулзалт, хэлэлцээ хийсний дүнд амжилттай болсон. 17 шилдэг тамирчин, 6 дасгалжуулагч, албаны хүмүүс гэсэн 32 хүний бүрэлдэхүүнтэй баг манай оронд ирлээ.  Энэ үзүүлэх тоглолт уран гулгалтын спортыг Монголд хөгжүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ. Өнөөдөр манай залуу тамирчдад олимпын аваргууд хичээл заалаа. Цаашдаа Монголын уран гулгалтын багш дасгалжуулагч нарыг бэлтгэх тал дээр яриа хэлэлцээр хийсэн” гэдгийг онцоллоо.
 


ОХУ-ын Уран гулгалтын холбооны ерөнхийлөгч А.И.Коган “Бид маргааш Монголын үзэгчидтэй уулзах мөчөө тэсэн ядан хүлээж байна. Цаашдаа ч уран гулгалтаар монголчуудтай хамтран ажиллах болно. Шинэ шинэ хамтарсан төслүүд хийнэ. Монголын хүүхэд залуучуудад энэ сайхан спортыг хөгжүүлэхдээ баяртай байгаа. Халуун дулаанаар хүлээн авсан монголчуудад баяртай байна. Бүх билет зарагдаж дууссан байна. Монголчууд уран гулгалтад хэр дуртай нь харагдаж байна. Өнөөдөр хуралд бид Бээжин олимпын багийн аваргуудаа авчирсан. Үзэгчдэд хэлэхэд бид өөрсдийн жинхэнэ тэмцээний хөтөлбөр, тоглолтоо үзүүлнэ. Ямар нэг хялбарчилсан тоглолт биш шүү” гэв.
 


Камила Валиева “Монголд би анх удаа ирж байна. Одоогийн байдлаар зочид буудлынхаа ойролцоо л зугаалж, явж үзлээ. Өчигдөр орой ирсэн, тэгээд Мөсөн ордонд шууд ирсэн болохоор гадуур явж амжаагүй байгаа. Сүхбаатарын талбайгаар явлаа, их сайхан байна. Надад Улаанбаатарт хот, Монголоор зугаалах, юм үзэх цаг гарна гэж найдаж байна. Хүнд элемент, үсрэлт хийхээр төлөвлөж байна. Гэхдээ харж байж болно. Ямар ч гэсэн бүрэн хэмжээний богино хөтөлбөрөө толилуулна”
 


Никита Кацалапов “Тамирчдын өмнөөс та бүхнийг ийм сайхан хүлээн авсанд баярласнаа хэлье. Маш найрсаг сайхан ард түмэн юм. Гадуур явах цаг гараагүй ч нисэх буудлаас хот ирэх замд уйдах цаг гараагүй. Цонхоор хараад л, өргөн уудам тал, адуун сүрэг байсан. Үнэхээр сайхан байна. Надад Монголд зугаалах бүтэн өдөр гараасай гэж хүсэж байна. Үзэх харах юм их байна. Зочид буудалд миний өрөө дээд давхарт таарсан. Цонхоор энэ сайхн хотыг бүхэлд нь харж чадаж байгаа. Мөн "Мөсөн өргөө"-г магтмаар байна. Чанартай сайн мөстэй, дэлхийн ямар ч том тэмцээн хийсэн болохоор юм байна" гэж сэтгэгдлээ хуваалцав. 
 


Анастасия Мишина, Александр Галлямов “Бид хоёрт цаг бага байсан ч гадуур зугаалж амжсан. Хуучны барилга, орчин үеийн байшин хосолсон архитектур гайхалтай байлаа. Монголчууд үнэхээр найрсаг юм. Гудамжинд тааралдсан хүмүүс юу ч асуусан зааж өгөөд их сайхан байлаа. Улаанбаатар хот их сайхан хот юм. Их таалагдлаа. Улаанбаатарыг улам сайн мэдмээр санагдлаа. Хэрэв цаг гарвал олон газар орж үзмээр байна” гэв. 
 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оюу(202.55.188.43) 2023 оны 05 сарын 09

Добро пожаловать. Желаю счастья и здоровья народу Россий.

2  |  1
Энхтуяа (192.82.86.200) 2023 оны 05 сарын 09

Мааш их баярлалаа та нартаа талархая, улам их амжилт ерөөе, Орос оронд Монгол хүн бүр хайртай дуртай дэмждэг шүү ялалт ура

2  |  1
ииии(139.5.217.108) 2023 оны 05 сарын 11

Монголчууд төсөөлж байснаас нь өөр байсан болохоор сайхан сэтгэгдэл төрөх нь аргагүй шд. Ер нь оросуудын дийлэнх нь монголыг муулж л байдаг.\n

4  |  2
Болд(59.153.113.221) 2023 оны 05 сарын 08

Добро пожаловать

2  |  1
боогий(64.119.24.69) 2023 оны 05 сарын 08

баруун европ, өндөр хөгжилтэй оронд байж бгаад ирэхэд УБ ямар хөгжил муутай нь шууд л харагддаг. Хаана ирчихэв ээ гэмээр

3  |  2
хорошо(64.119.24.69) 2023 оны 05 сарын 09

валиева ирнэ гэдэг мундаг шүү. баярлаж бна

2  |  1
Сайхаан (59.153.87.53) 2023 оны 05 сарын 08

Агуу Путины гулгагчид гоё юмаа. Одоо хэдүүлээ Кобзоны концертыг нэг үзчихвэл тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг

4  |  4
Mujik(64.119.25.50) 2023 оны 05 сарын 08

Jaahan magtaad yavuulaad ug gesen baihdaa. Ochood muulj uguh biz

2  |  3
zovoo zov(202.131.225.197) 2023 оны 05 сарын 08

mongold tavtai saihan aylij amarch abaarai da

4  |  2
Ddavaa(202.21.107.16) 2023 оны 05 сарын 07

Bilet hyamd baisnaas shagchdiin halaasiig duurgeh shig bolloo dooTedend unatsgui baihaar tuser une tsaashid anhaarmaar bololtoi

4  |  0
Лицемеры(139.5.217.122) 2023 оны 05 сарын 08

Добро пожаловать, дорогие Хомосапиенс советикус люмпенензис феодалензисы. Мне лично очень грустно видеть что вы все так опустились, стали такими дешевыми из за вашего феодального чекиста

4  |  6
Бабушка(202.21.107.22) 2023 оны 05 сарын 08

российские девочки и юноши добро пожаловайть в монолию,мы старшие поколения очень рады что вы приехали,мы будем поддерживать русских народов на всю жизнь, спасибо

9  |  4
Zochin(66.181.161.147) 2023 оны 05 сарын 08

Ene avgsichud yun balai yum omschihsn yum be,orosuudni harin ok

2  |  2
Top