УДЭТ-ынхан "ТОГЛООМЧИД" жүжгийг үзэгчдийн хүртээл болгоно

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 04 сарын 18

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа "Тоглоомчид" жүжиг хоёрхон өдрийн дараа тоглогдох гэж байна. Оросын сонгодог зохиолч Н.В. Гоголийн 1840 онд бичсэн "Тоглоомчид" хэмээх алдарт зохиолыг найруулагч Э.Ёндоншарав найруулгаар ирэх пүрэв /2023.04.20/ үзэгчдийн хүртээл болно. 

Энэхүү жүжгийн Ерөнхий продюсер Д.Цэрэнсамбуу /УГЗ/ ажиллаж байгаа бол Уран сайхны удирдагчаар Н.Ганхуяг /МУАБ, УГЗ/ ажиллаж байна.

Түүнчлэн Ерөнхий зураачаар Л.Сүхбаатар, Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээчээр Г.Ган-Очир /СТА/, Гэрлийн найруулагчаар Я.Батсайхан /СТА/, Зөвлөх зураачаар С.Ариунболд /СТА/, Туслах найруулагчаар Б.Сандуйжав /СТА/, Жүжиг чимэглэлийн эрхлэгчээр Н.Батбилэг /СТА/, Дууны найруулагчаар Т.Майдаржав, Гүйцэтгэх продюсерээр С.Энхболд /СТА/ нар ажиллаж байна. 

Харин дүрүүдэд Ихарев-Б.Шинэбаяр /СТА/, Утешительный-Н.Ялалт /СТА/, Кругель-О.Гэрэлсүх /СТА/, Швохнев-О.Майдарравжаа, Замухрышкин-Д.Мөнх-Од /СТА/, Глов аав-Г.Мөнхжаргал /СТА/, Глов хүү-Ц.Жаргалсайхан, Алексей-Ц.Рагчаа, Гаврюша- Б.Ганзориг, Аделаида Ивановна-И.Дашнамжил нар тоглож байгаа бол олны хэсэгт: СИТИ их сургуулийн оюутнууд тоглоно. 

Тоглолтын тасалбар худалдан авах: https://www.ticket.mn/event/1580/ 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.26.156) 2023 оны 04 сарын 18

баатар зайгаа тавьж өгөө юу тэр одоо болимоор юм даа

0  |  0
Top