"Цөөхүүл хөгжмийн үдэш" тоглолтод урьж байна

2023 оны 03 сарын 29

Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Цөөхүүл хөгжмийн нэгдэлийн багш нарын хамтарсан тоглолт 2023 оны дөрөвдүгээр сарын 13-нд Улсын Филармонийн концертын танхимд 19:00 цагаас болох гэж байна.

Уг тоглолтоор Монгол Улсын урдаа барих чадварлаг хөгжимчид болон дуучдын уран бүтээлүүдийг сонсохоос гадна ирээдүйн сонгодог хөгжимчдийг бэлтгэж байгаа мэргэжлийн багш нарын ур чадварыг нэг дор харах ховор боломж тохиож байгаа юм.
 


Цөөхүүл хөгжмийн нэгдэлд Монгол Улсын консерваторийн бүх сонгодог хөгжмийн тэнхимийн багш нар нэгдэж ажилладагаас гадна тогтмол хамтарч уран бүтээл туурвидгаараа онцлогтой. Тиймээс дан хөгжмийн бус олон хөгжмийн зэмсэгүүдийн нийцэл, олон хөгжимчид дуучдын өнгө аяс, илэрхийлэмж мэдрэмжтэй танилцах боломжтойгоороо давуу талтай юм.

Тоглолтын хөтөлбөрт Монголд өмнө нь тоглогдож байгаагүй шинэ бүтээлүүд багтсан ба дуулаачийн дуэт, хийл төгөлдөр хуурын дуэт, дуулаачийн терцет, төгөлдөр хуурын трио, төгөлдөр хуурын квинтет, үлээвэр дуулаачид зориулсан секстет, төгөлдөр хуурын 8 гарын хоршил, 11 хөгжимчдөөс бүрдсэн цөөхүүл найралд зориулсан “Хөтөлбөрт зохиол” зэрэг мэргэжлийн өндөр ур чадвар харуулсан бүтээлүүд багтсан байна.

 

Энэ үдэш суут В.А.Моцарт, Ж.Верди, С.Франк, К.Сен-Санс, Ж.Бизе, А.Дворжак, Г.Берлиоз,С.Рахманинов, У.Гиллок нарын дэлхийн сонгодог зохиол бүтээлүүдээс эгшиглүүлнэ. 

Тасалбарыг www.ticket.mn-ээс

Мэдээллийн дэлгэрэнгүйг 80030131, 99025109 утсаас авна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top