С.Рахманиновын мэндэлсний 150 жилийн ойн хүндэтгэлийн концерт болно

2023 оны 03 сарын 29

Дэлхийн суут хөгжмийн зохиолч С.Рахманиновын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болно.

Дэлхийн суут хөгжмийн зохиолч С.Рахманиновын мэндэлсний 150 жилийн ойг дэлхий даяар 2023 оны дөрөвдүгээр сард тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Тус ойг тохиолдуулан Монголд анх удаа тоглогдох Rhapsody on a theme of Paganini, II Симфони зэрэг бүтээлүүдийг Филармонийн концертын танхимд 04-р сарын 06, 07-ны 19:00 цагт үзэгчдийн хүртээл болгох юм.

Rhapsody on a theme of Paganini төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан уг бүтээлийг С.Рахманинов нь хөгжмийн зохиолч Н.Паганинигийн зохиосон тема аялгууг 1934 оны долоодугаар сарын 3-аас наймдугаар сарын 18-ны бичсэн бөгөөд төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулан бичсэн, төгөлдөр хуурын концерттой тун төстэй, бүгдийг нь нэг хөдөлгөөнд багтаасан концертын бүтээл юм. Үүнийг зарим хөгжим судлаачид түүний төгөлдөр хуурын V концерт ч гэж үздэг.

Тус бүтээлүүд нь С.Рахманиновыг нэр алдарт хүргэсэн бүтээлүүдийн тоонд зүй ёсоор багтдаг бөгөөд Улсын Филармонийн ерөнхий удирдаач Д.Нямдаш удирдан, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх, симфони найрал хөгжмийн хамтаар үзэгчиддээ хүргэх юм.

 

Та бүхнийг 2023 оны дөрөвдүгээр сарын 06,07-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болох С.Рахманиновын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концертод хүрэлцэн ирэхийг урьж байна.

Тасалбарыг ticket.mn https://www.ticket.mn/event/1550/ болон Улсын Филармонийн билетийн кассаар худалдаалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7011-8012, 8005-7575

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top