Монголын балетын үндэсний V уралдааны оролцогчид тодорлоо

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 27

 

Гавьяат жүжигчин, нэрт балетчин Д.Алтанхуягийн тэргүүлдэг “Монголын балетын хөгжил сан”-гаас санаачлан зохион байгуулж ирсэн Балетын үндэсний V уралдаан ирэх дөрөвдүгээр сарын 4, 5-ны мягмар, лхагва гарагт Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театр (УДБЭТ)-т болно.

Оролцогчид болох 6-18 насны сурагчид хийгээд залуу бүжигчид Сонгодог балетын багийн болон Гоцлол бүжгийн төрлөөр өрсөлдөх ба бүртгэл гуравдугаар сарын 24-нийг дуустал үргэлжилж, оролцогчдоо тодрууллаа. 

Балетын үндэсний уралдаанд нийт 34 багийн 375 оролцогч авьяас сорин өрсөлдөхөөр тодроод байна. Тодруулбал, 
 

  • Гоцлол төрөлд - 101
  • Багийн төрөлд - 318 оролцогч оролцоно. 

Балетын үндэсний уралдаанд Улаанбаатар хотоос гадна Төв, Дархан-Уул, Орхон, Увс, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ аймгийн оролцогчид зорин ирсэн нь уралдааныг илүү өргөн цар хүрээтэй болгож байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top