Хорт хавдрыг устгадаг КАМИКАЗЕ БАКТЕР гаргаж авчээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 10


Британийн Колумбын их сургуулийн эрдэмтэд амьтны биен дэх хорт хавдрын эсийг хайж, дархлааны эсээр устгуулдаг генийн өөрчлөлттэй бактер гарган авчээ.

“Science Advances” сэтгүүлд бичсэнээр, E. coli гэдэсний савханцраас генийн өөрчлөлттэй бактери гарган авсан байна. Камиказе буюу амиа хорлогч бактери хорт хавдар дотор хуримтлагдан, задарч, "тээж ирсэн" хемокин уургийг ялгаруулдаг байна. Эл уураг нь дархлааны эсэд дохио өгснөөр дархлааны эсүүд хорт хавдрын эсийг устгаж эхэлдэг байна. Үүнээс гадна судлаачид шинэ бактерид хорт хавдрын эсийн өсөлтийг зогсоодог уургийг кодолдог генийг мөн суулгасан байна.

Бактерийг хулгана дээр туршиж, хорт хавдрын эсрэг дархлааны хариу урвалыг идэвхжүүлдэг болохыг баталсан байна. Ингэхдээ бактерийг хорт хавдарт шууд оруулсан нь эмчилгээг илүү үр дүнтэй болгожээ. Бактерийг судсаар дамжуулан оруулсан ч үр дүнтэй болох нь нотлогдсон байна. Ингэхдээ бактериуд зөвхөн хорт хавдрыг дарангуйлсан ба эрүүл эсэд илрээгүй байна. Эрдэмтэд цаашид хүн дээр эмнэл зүйн туршилт хийхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.185.143) 2023 оны 03 сарын 12

Тэр сайхан соц яасан, муу нэрт кап чадлаа

1  |  0
Sharav(73.37.56.46) 2023 оны 03 сарын 12

Одоо та нар 5 -10 н жил л тэсчих

1  |  0
Зааа(192.82.76.96) 2023 оны 03 сарын 12

Эх сурвалж, link-ээ тавимаар юм.

2  |  0
Зангарагтай(64.119.16.105) 2023 оны 03 сарын 12

Үнэхээр гайхамшигтай, хүн төрөлхтөн нэг аймшгаас салах цаг ойртож байгаа бололтой.

5  |  0
Уншигч(192.82.88.110) 2023 оны 03 сарын 12

Гайхалтай юм аа, үнэхээр хүчирхэг.

3  |  0
Top