Түүхэн дэх хамгийн баян тамирчдыг нэрлэжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 10

Спортын “Sportico” сэтгүүл түүхэн дэх хамгийн баян тамирчдын жагсаалтыг гаргажээ.

Жагсаалтыг домогт сагсчин Майкл Жордан тэргүүлсэн байна. Тэрбээр тамирчны карьерынхаа туршид нийт 3.3 тэрбум ам.долларын орлого олсон бол гольфчид Тайгер Вудс /2.5 тэрбум ам.доллар/, Арнолд Палмер /1.7 тэрбум ам.доллар/ болон Жек Никлаус /1.63 тэрбум ам.доллар/ удаалжээ.

Айргийн тавд Португалийн хөлбөмбөгч Криштиану Роналду /2.58 тэрбум ам.доллар/ жагссан бол 1.53 тэрбум ам.долларын хөрөнгөтэй сагсчин Леброн Жеймс, 1.48 тэрбум ам.доллартой Лионель Месси, боксчин Флойд Мейвезер /1.41 тэрбум ам.доллар/, Швейцарын теннисчин Рожер Федерер /1.38 тэрбум ам.доллар/, гольфчин Фил Микелсон /1.36 тэрбум ам.доллар/ нар жагсаалын эхний аравт багтжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
James(202.55.188.43) 2023 оны 03 сарын 12

Jondan l bol jordan

0  |  0
zochin(71.239.25.243) 2023 оны 03 сарын 13

M . Jordan tamirchin baih uedee bish zodog tailaad kompaniihaa orlogoor terbumtan bolson shuu.Harin yag togloj baigaa sagschin terbumtan gevel Lebron James l bna.

5  |  2
Top