Лукашенко: Украинаас манай нутаг руу халдвал ДАЙНД ОРОЛЦОНО

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 17

Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко Минск хотод сэтгүүлч нартай уулзахдаа “Украинаас манай нутаг дэвсгэр рүү нэг л цэрэг орж ирэх юм бол бид дайнд оролцоно” гэж хэлжээ.

ОХУ-ын зэвсэгт хүчинд нутаг дэвсгэрээ ашиглуулж байгаа Беларусь улс одоогоор Украин дахь цэргийн ажиллагаанд оролцоогүй байгаа юм.

Александр Лукашенко гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Нутаг дэвсгэрээ Орост дахин ашиглуулахад бэлэн байна. Бас Украинаас Беларусын нутаг дэвсгэр рүү халдсан тохиолдолд цэргийн ажиллагаанд оролцоход бэлэн байна. Украинаас манай нутаг руу нэг л цэрэг орж ирэх юм бол дайнд оролцоно” гэжээ.

Беларусын Ерөнхийлөгч мөн ирэх долоо хоногт хөрш Польшид нь хийх АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалыг “Энэ бол яриа хэлэлцээг эхлүүлэхэд тохиромжтой цаг” гэсэн байна.

Тэрбээр “АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг Беларуст урьж байна. Минск хот Варшаваас хол биш, 30 минут яваад ирэх боломжтой. АНУ-ын Ерөнхийлөгч онгоцоо Минскт буулгаж болно. Тэгвэл би ОХУ-ын Ерөнхийлөгчийг бас Минскт ирэхийг ятгана. Бид ширээ тойрч суугаад, тохиролцож болох юм” гэжээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.19.202) 2023 оны 02 сарын 24

Энэ нэг дурак өөрийгөө хэн гэж боддог юм.белорусод өөрийнх нь эсрэг юм хэлсэн болгоныг хорьж,тамлаж яргалж бгаа жинхэнэ фашист этгээд.путлер тэрнээс нь их юм сураад,хэрэгжүүлээд бгаа.ер нь бол путлерийн хогийн дэглэм нуран унах цагийн тоолол нь аль хэдийн эхэлсэн.харин хэр удаан дэнжигнэж тогтох бол гэдэгт л бна.бас энэ путлер тэргүүтэй дээрэмчид сүйрч дуусах хүртлээ бусад хил залгаа улсуудад ямар их хар гай гамшиг тарих бол гэдэг нь л аймшигтай.манай тэр путлер агуу,орос хүчирхэг г.м-ээр орилоод бдаг дуракууд путлерийн тухай,энэ дэглэмийн тухай үнэнийг 1% ч гадарладаггүй,сонсоогүй бдаг.

2  |  1
Top