Экспортыг дэмжих төсөлд 2022 онд 48 ААН 9.9 тэрбумын санхүүжилт авахаар гэрээ хийгджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 02 сарын 07

Жижиг, дунд үйлдвэрийн газар 2022 оны хоёрдугаар сараас Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөлтэй хамтран "Түншлэлийн хөтөлбөр" хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Уул уурхайн бус экспортын чиг баримжаатай ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг олгох Үнэлгээний хорооны хурал өнөөдөр болж байна. Тус төсөл нь экспортын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авах, маркетингийн үйл ажиллагаа, цахим худалдааг дэмжих, бүтээгдэхүүний чанарын туршилт, гэрчилгээ баталгаажилт зэрэг үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг олгодог.

Видео хэлбэрээр үзэх

 


Өнөөдрийн хуралд Соёлын бүтээлч үйлдвэрлэл, Ус, ундааны үйлдвэрлэл, Ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Арьс, арьсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Аялал жуулчлал, мах махан бүтээгдэхүүн, Хүнсний үйлдвэрлэл, Програм хангамж, Төмөрлөг эдлэл үйлдвэрлэл, Хуванцар дахин боловсруулах үйлдвэр, Оёмол үйлдвэрлэл, амьтны хоол үйлдвэрлэлийн салбар зэрэг 19 аж ахуйн нэгж төслөө танилцуулна.

Энэхүү төсөлд ААН-үүд хамрагдах нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд гадаад зах зээлд нэвтрэх, экспортоо нэмэгдүүлэхэд төдийгүй нэн шаардлагатай төслүүдийг цаг алдалгүй, бодит дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх боломж олгож байгаа юм.

Дашрамд дуулгахад, энэхүү төсөлд 2022 онд 48 ААН 9.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар гэрээ хийгдээд байгаа юм. Эдгээр ААН-үүд 9 сарын турш төслөө хэрэгжүүлж, гэрээ биелэгдсэнээр буцалтгүйгээр санхүүгийн дэмжлэг авах юм.
 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
VENKATA HOSPITAL(178.175.141.244) 2023 оны 02 сарын 07

Өдрийн мэнд Эрхэм донор минь\n Энэ нь Энэтхэгийн Венката нарийн мэргэжлийн эмнэлэг 29В Сент Стив Медикалын №29В эмнэлгийн зарим өвчтөнд бөөрний эрэлт хэрэгцээ их байгаа тул бөөр дахин $800,000 доллараар худалдан авч эхэлснийг бөөрний донор эрэгтэй, эмэгтэй хүмүүст мэдэгдэх зорилготой юм. Road, Bangalore INDIA, 21-ээс дээш насны хандивлагч Доктор Люсиентэй DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM цахим шуудангаар холбоо барина уу, эсвэл whatsap: 19083082601 эсвэл 917050494622, энэ нь хүүхдийн тоглоом биш гэдгийг бид танд уриалж байна. , амийг аврах тухай бөгөөд таны шагнал бол өвчтөний аль хэдийн байр

0  |  0
Top