Цусны донорын өдрийг “Дусал цус-дүүрэн амьдрал” уриан дор тэмдэглэв

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 03

Улсын гуравдугаар төв эмнэлэг Дэлхийн цусны донорын өдрийг “Дусал цус-дүүрэн амьдрал” уриан дор тэмдэглэж, ЦССҮТ-ийн Донорын албатай хамтран цусны донорын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр нийт 61 донорын 25 литр 208 нэгж цус цусан бүтээгдэхүүнийг ЦССҮТ-д хариу нэхээгүй хандив болгон халуун сэтгэлээр бэлэглэв.



Цус бэлэглэсний дараа хэдхэн цагийн дотор цусны эзэлхүүн хэвийн байдалдаа орж өдөр тутмын хийдэг ажлаа хийхэд ямар нэг гаж нөлөө байдаггүй төдийгүй цус шингэрч зүрхэнд очих ачаалал багасч эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
Цусаа хандивласнаар бусдад төдийгүй өөртөө амьдрал бэлэглэж байгаа хэрэг юм. Таны өгсөн 350 мл цус гурван хүнд амьдрал бэлэглэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top