Жо Байдены гэрт нэгжлэг хийж байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

АНУ-ын Хууль зүйн яамнаас өгсөн чиглэлийн дагуу Холбооны мөрдөх товчоо АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Делавэр дахь гэрт нь нэгжлэг хийж байна.

Байдены Делавэр дахь гэр нь нууцын зэрэглэлтэй баримт бичиг хадгалсан хэргийн хүрээнд нэгжлэг хийж буй гурав дахь объект болж байна. Үүнээс өмнө Холбооны мөрдөх товчооны ажилтнууд Байдены Уилмингтон дахь өргөө болон Байдены нэрэмжит төвд нэгжлэг хийж байжээ.

Энэ оны нэгдүгээр сарын 10-нд Жо Байдены нэрэмжит судалгааны төвийн байранд Байдены АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албан тушаал хаших үед хамаарах нууцын зэрэглэлтэй материалууд олдсон тухай мэдээлэл гарсан билээ. Тус төв 2018 онд нээгдсэн ба Байден энэ төвдөө ерөнхийлөгчид нэр дэвших хүртлээ ажиллаж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top