ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 16

Өнөөдөр 2023.01.16. Билгийн тооллын 24. Монгол эх оронд маань нар 08 цаг 36 минутад мандлаа, 17 цаг 27 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -16 хэм, шөнөдөө -27 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр АНУ-д Үндэсний шашны эрх чөлөөний өдөр бол Мьянмар болон Тайландад Багш нарын өдөр.

Энэ өдөр Францын жүжигчин, дуучин Ришар Боренже, Америкийн кино найруулагч, жүжигчин Жон Карпентер, жүжигчин Жози Дэвис, мэргэжлийн боксчин, олимпын мөнгөн медальт Рой Жонс, Бразилын жүжигчин, телевизийн хөтлөгч Даниела Эскобар, Их Британийн фото модель Кэйт Мосс, Канадын хоккейч Мэтт Дюшен зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1951 оны энэ өдөр Монголын Сэтгүүлчдийн холбооны үндэс болох “Сэтгүүлч нарын секц” байгуулагджээ.

1953 оны энэ өдөр Монгол-Хятадын шуудан болон цахилгаан холбооны тухай хэлэлцээнд Бээжинд гарын үсэг зурав.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1947 оны энэ өдөр Венсан Ориол Францын Ерөнхийлөгч болжээ.

1969 оны энэ өдөр Зөвлөлтийн сансрын хөлгүүд болох «Союз-4» болон «Союз-5» анхны хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд байрлуулсан байна.

1979 оны энэ өдөр Ираны сүүлчийн шах гэр бүлээрээ Египет рүү нүүж зугтжээ.

2006 оны энэ өдөр Эллен Жонсон Сирлиф Либерийн Ерөнхийлөгчийн тангаргаа өргөв. Тэрбээр Африкийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болжээ.

Өнөөдөр үс засуулвал Өвчин эмгэг ирнэ.

Эл өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.                

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top