“ЭТТ" ХК-иас санхүүжүүлсэн оффтэйк гэрээтэй төслүүдэд аудит оруулна 

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 01 сарын 13

“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаарх ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганаар хийлээ. 

Тогтоолын төсөлд тусгасан асуудлуудыг тодотгоё. 

Тухайлбал,  нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой эрх бүхий байгууллагуудын удирдлага, хяналт, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаатай Засгийн газрын шалгалтын ажлыг уялдуулах, Үндэсний баялгийн сангийн тухай, Эрдэс баялгийн бүтээгдэхүүний ил тод байдлын тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэх, 1991 онд батлагдсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг судлан үзэж, саналаа танилцуулах, төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударгаар  хүртээх зорилгоор “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэн бүрд шинээр хувьцаа эзэмшүүлэх асуудлыг судалж, танилцуулах талаар тусгажээ. 

Мөн  иргэний мэдээлэл авах эрхийг хангах хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид үндэслэн аж ахуйн болон хөрөнгө оруулалтын чиглэлийн аливаа оффтейк гэрээ байгуулахгүй байх, улсын нууцад хамааруулахгүй байх, шаардлагатай тохиолдолд Улсын Их Хуралд танилцуулж, хэлэлцүүлэх, “Эрдэнэс-Таван толгой” ХК-иас санхүүжүүлсэн оффтейк гэрээний хүрээнд хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа төмөр замын бүтээн байгуулалтад хөндлөнгийн аудит оруулах, аудитын дүгнэлтэд үндэслэн санхүүжилтийг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх зэрэг тодорхой арга хэмжээ авч, хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.217.229) 2023 оны 01 сарын 15

Tegeed opuulaach dee. Khooson yarj tsag aldalh ni zuvlhun khulgaich nart l bolomj olgokh bas neg arga. Ekhleed shuukhiin kharyalal buruu geed bugdiig sullasan … Arai l bish yumaa

0  |  0
Top