Монгол паспорт дэлхийд 82-т эрэмблэгдэв

2023 оны 01 сарын 11

“Henley & Partners” компаниас 2023 оны хамгийн хүчирхэг паспортын чансааг гаргалаа. Henley Passport Index хэмээх нэртэй энэ чансааг Олон улсын агаарын тээврийн холбооны (IATA) албан ёсны баримт дээр тулгуурлан гаргадаг билээ. 2006 оноос эхэлсэн энэ чансаа дэлхийн 197 орны иргэдийг жуулчлалын 227 чиглэлд хэрхэн зорчдогоор харьцуулан гаргадаг юм.

Энэхүү чансаанд Монгол Улсын паспорт 197 орноос 82 дугаар байр эзэллээ. Монголчууд виза бүрдүүлэлгүйгээр дэлхийн 62 оронд аялаж болох гэнэ.

Паспортын чансаанд Япон улс тав дахь жилдээ дараалан тэргүүллээ. Тэд 193 оронд визгүй зорчдог байна. Японы дараа 192 оронд визгүй аялдаг Сингапур, Өмнөд Солонгос оржээ.

Дөнгөж 27 оронд визгүй зорчдог Афганистан улс сүүл мушгисан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
asd(59.153.112.87) 2023 оны 01 сарын 12

uhsen baas. mongol usreel 25 oron ruu visagui shde. engiin E passport. hudlaa diplomat alban passport visagui yavvdag ornuudiig nemcheed undurt orj baigaa. afganistanaas hol bish bodit baidal deer

2  |  2
Top