“Талх Чихэр” ХК-ийн "ХОТОЛ" бялууг ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР авах боломжтой

2022 оны 12 сарын 30

Он солигдох мөч удахгүй хаалга тогшин ирэх гэж байна. Шинэ жилийн баярын гол амттан болох амтат бялуугаа та хаанаас авахаа мэдэхгүй байна уу?

Тэгвэл танд 1984 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа үндэсний манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК-ийн Хотол бялууг санал болгож байна.

Хүүхэд насны нандин дурсамжид хөглөгдөж үлдсэн ХОТОЛ БЯЛУУГ та бүхэнд тасралтгүй үйлдвэрлэж ирсэн тэдний хувьд 2006 оноос хойш үйлдвэрлэлийн тоног төхөөрөмждөө хөрөнгө оруулалт хийсэн байна. Хүнсний чанар, аюулгүй байдалд тавигдах хяналтын тухайд “Талх Чихэр” ХК-ийн хэмжээнд төв лаборатори болон үйлдвэрийн гэсэн хоёр лабораторитой. Төв лаборатори нь химийн болон микро биологийн шинжилгээг өдөр бүр сорьц аван шинжил, хэрэглэгчдийн гарт эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн хүргэхэд онцгой анхаарч ажиллаж байна.

Тэд түүхий эд материал хүлээн авахаас эхлээд хэрэглэгчийн гарт хүргэх хүртэлх үйлдвэрлэлийн бүх шат дамжлагадаа Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо буюу ISO 22000:2018, Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015, Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих шаардлага MNS ISO/IEC 17025:2017  гэсэн олон улсын стандартуудыг салбартаа анх удаа нэвтрүүлж, ашиг, орлогоос илүүтэй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд онцгой ач холбогдол өгөн үйл ажиллагаагаа явуулсаар байна.

“Талх Чихэр” ХК нь удаан хугацааны туршид хамтран ажиллаж ирсэн Номин сүлжээ дэлгүүр, Efes, E mart, Оргил,  Сансар, Макс сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран 12 сарын 30, 31-ний өдрүүдэд шинэ жилийн ХОТОЛ БЯЛУУНЫ өргөтгөсөн худалдаа зохион байгуулах гэж байна. Энэ дундаас EFES сүлжээ дэлгүүрийн 10 болон 13-р хороололд байрлах салбар, Номин сүлжээ дэлгүүрийн Жуков, 22-н товчоо, Нисэх, 19-н үйлчилгээний төв Номин агуулах гэсэн салбарууд, Сансар худалдааны төвийн Яармаг дахь салбар, Макс худалдааны төвийн Цамбагарав салбарт амталгаат худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Та бүхэн амталгаат худалдаанд оролцон, шинэ жилийн бялуугаа аваарай.

Мөн “Талх Чихэр” ХК-ийн шинэ жилийн баярын  ХОТОЛ БЯЛУУГ нэрийн барааны цэгүүдээс нь үйлдвэрийн үнээр авах боломжтой ажээ. 

Top