32 настай модель Чарлби Диний үхлийн шалтгааныг нэрлэв

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 25

Өмнөд Африкийн жүжигчин, модель Чарлби Дин наймдугаар сарын 29-нд гэнэтийн өвчний улмаас нас барсан.

Түүний үхлийн шалтгааныг эмч нар саяхан тодорхойлжээ.
 


Дин “Triangle of Sadness” киноны гол дүрд тоглож, дэлхийд нэрд гарсан. Түүнийг Канны кино наадамд онцлон магтаж, дэлхий даяар наадам, шоу, арга хэмжээнд урьж байлаа.

Харамсалтай нь, киноныхоо нээлтээс хоёр сарын дараа Дин Нью-Йоркт гэнэт нас барсан. Дөнгөж 32 настай байв. Өглөө нь толгой өвдлөө гэж байсан бүсгүй унаж, хэдэн цагийн дараа түргэн тусламжаар эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй.
 


People Mag-д бичсэнээр одоо л түүний үхлийн шалтгааныг эмч нар тайлж чадсан ажээ. Дин Capnocytophaga бактеритэй ямар нэг зүйлтэй хавьтал болсны дараа цусны хордлого авч, насан эцэслэсэн гэнэ.

Энэ бактерийг тээгч нь нохой, муур байдаг байна. Дин 2009 онд  Кейптаунд машины осолд орсныхоо дараа дэлүүгээ авхуулсны улмаас цусны халдвар авах маш эрсдэлтэй бүлэгт ороод байсан ажээ.
 

Бүсгүй модель Люк Уолкертой гэрлэхээр сүй тавиад байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top