Эпштейний дуулиан | Клинтон, Жексон зэрэг алдартнуудын шинэ зургууд ил боллоо

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Трампын засаг захиргаа бэлгийн мөлжигч Эпштейний шинэ баримтуудыг олон нийтэд ил болгосны дүнд Билл Клинтон, Майкл Жексон, Мик Жаггер тэргүүтэй олон алдартнуудын зураг боллоо.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон 90-ээд дунд болон 2000-аад оны эхэн үетэй холбогдох хэд, хэдэн зураг дэлгэгдээд байна. Зураг дээр Эпштейнтэй болон бүсгүйчүүдтэй хамт байгаа нь дүрслэгдсэн байна. Түүнчлэн “Попын хаан” гэгдэх Майкл Жексон, нэрт дуучин Дайана Росс, “Роллинг Стоунс” хамтлагийн гоцлооч Мик Жаггер, Хунтайж хэргэмээ хураалгасан Эндрью нарын шинэ зургууд дэлгэгдээд байна.

Нью-Йоркийн хөрөнгийн зах зээлийн нэр нөлөө бүхий хүн болох Жеффри Эпштейн 2005 оноос эхлэн бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр шалгагдаж байгаад 2008 онд 14-өөс доош насны 36 хүүхдийг садар самуунд уруу татагдсан хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон. Гэвч мөрдөн шалгалтын явцад зөвхөн энэ хэрэг байгаад зогсохгүй АНУ төдийгүй дэлхий дахины нийгэм, улс төр, урлаг соёлд нөлөө бүхий эрхмүүдэд бага насны болон залуу охидыг зуучилдаг байсан нь тогтоогдсон юм. Тэрээр шоронд хоригдож байхдаа 2019 оны наймдугаар сард амиа хорлосон билээ.

АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн ажлын хэсгийн зохион байгуулах хяналтын ерөнхий сонсгол 2026 оны нэгдүгээр сарын 13-14-ний өдөр товлоод байна. Энэ сонсголд Эпштейний дуулиантай нэр холбогдсон алдартнууд оролцох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.43) 15 минутын өмнө

Энэ мэдээ хэнд хэрэгтэй вэ? .

0  |  0
Top