Өвдөгний үе солих мэс заслын 75 хувийг ЭМД-ын сангаас хариуцна

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 23

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор өвдөгний үе солих мэс заслын тусламж үйлчилгээг хамтын төлбөртэй байхаар зохицуулсан.

Ингэхдээ нийт төлбөрийн 75 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлж, үлдсэн 25 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Тогтоолоор энэхүү мэс заслын тусламж, үйлчилгээг 1.5 - 5.6 сая төгрөг бөгөөд үүний 395 мянгаас 1.1 сая төгрөгийг иргэн өөрөө хариуцан төлнө.  

2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 1055 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 5.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт эрүүл мэндийн байгууллагуудтай доорх линкээр орж танилцаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top