Америкчуудын дийлэнх нь Жо Байденыг дахин нэр дэвшихийг дэмжихгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12

Америкчуудын дийлэнх нь Ерөнхийлөгч Жо Байденыг 2024 оны сонгуульд дахин нэр дэвшээсэй гэж хүсэхгүй байгааг CNBC-гийн санал асуулгын дүн харуулжээ.

Санал асуулгад оролцсон америкчуудын 70 хувь нь Жо Байден дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг дэмжээгүй байна. Америкчууд үүнийхээ шалтгааныг Жо Байдены настай холбон тайлбарлажээ.

Тэгвэл санал асуулгад оролцогчдын 19 хувь нь одоогийн Ерөнхийлөгчөө дэмжихэд бэлэн байна гэж хариулсан байна.

Мөн санал асуулгад оролцогчдын 61 хувь нь экс Ерөнхийлөгч Доналд Трампыг дахин сонгогдоосой гэж хүсэхгүй байна гэжээ. Харин 30 хувь нь Трампыг дахин нэр дэвшихийг дэмжсэн байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
N(66.181.160.30) 2023 оны 02 сарын 02

Ene odoo bolih heregtei

0  |  0
.(192.82.87.128) 2022 оны 12 сарын 12

Хөгшин төгцөг юу хийж байгаагаа ойлгохгүй, укрианыг турхирч туйлдуулж байна,

2  |  0
зочин(192.82.69.191) 2022 оны 12 сарын 12

Байден ч бурхан минь айхавтар дайнч хүн байна, ер нь АНУ ын төрийн бодлого нь агуу юм. Ямар ч ерөнхийлөгч гарсан гэсэн дэлхийд тэргүүлч байр сууриа алдахгүй бахархмаар юм.

0  |  1
Top