40 их наяд төгрөгийн ХУЛГАЙН талаар Т.Доржханд тайлбарлав

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

УИХ-ын гишүүн Т.Доржханд 40 их наяд төгрөгийн нүүрс хулгайд алдсан талаар нийтэд мэдээлсэн. Үүнээс үүдэж иргэд олон нийт бухимдан жагсаал цуглаан хийгээд тав хонож байна.

Тэгвэл нүүрсний хэрүүл Төрийн ордонд ч үргэлжилсээр. Сайд, УИХ-ын гишүүд “40 их наяд төгрөгийн нүүрс хулгайд алдсан эсэхийг баталж чадахгүй, ийм хэмжээний нүүрсний нөөц байгаа эсэх нь эргэлзээтэй” гэж байгаа.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийлэхдээ “40 их наяд төгрөгийн нүүрс алга болсон гэж Т.Доржханд яриад байгаа. Зарим жагсагчид шууд нэрийг нь зарла гээд байгаа юм. Би мэдэхгүй байна. Шууд таамгаар энэ энэ хүн гээд буудаж болохгүй биз дээ. Тиймээс энэ хүмүүсийн ажлыг эрчимжүүлье, тоог нь нэмж өгье, машин тэргийг нь гаргаж өгөхөөр сууж байна. Би сайдаар ажиллах хугацаандаа хэн нэгнийг хэлмэгдүүлж, шоронд суулгаж чадахгүй. Мөрдөгч нараас түрүүлж Т.Доржханд л зарлах юм шиг байгаа юм” гэж байв.


Харин Т.Доржханд гишүүн ганцаараа 40 их наядын хулгай гэдэг тоог нийтэд мэдээлсэн тул өнөөдөр тайлбар хийлээ.  

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД:

-2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Засгийн газар мэдээлэл хийсэн. Ерөнхий сайд мэдээлэлдээ “сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засагтай тэнцэх хэмжээний орлого алдсан байна” гэж мэдэгдсэн. Монгол Улсын нийт эдийн засаг бол ДНБ юм. ДНБ өмнөх жил 42 их наяд төгрөгтэй тэнцэж байсан бол энэ жил 46 их наяд төгрөгтэй тэнцэж байна.

Үүн дээр үндэслээд би 40 их наяд төгрөг бол ханатай тоо юм гэж ярьсан. Улстөрчид буруутан хайгаад байх шиг байна. Би буруутан байж болно. 40 их наяд төгрөгийн хулгай хэрхэн явагдсан талаарх тооцооллыг Д.Гантулга тайлбарлана. 

ХҮН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ГАНТУЛГА:

-Монгол Улс геологийн 173,5 тэрбумын нүүрсний нөөцтэй. Үүнээс батлагдсан нөөц нь 33,2 тэрбум нүүрс байна. Нүүрс Монголын эдийн засагт ямар нөлөөтэй гэхээр 2021 оны төсөв дээр 29 хувийг уул уурхай салбараас бүрдүүлсэн. Үүний 7 хувь буюу 1 их наяд төгрөгийн орлогыг нүүрснээс бүрдүүлдэг.

Уул уурхайн салбар өөрөө ДНБ-ний 24 хувь, улсын төсвийн 29 хувийг бүрдүүлдэг. Нүүрс бол эдийн засгийн хөдөлгөгч хүч юм.

2020 онд 1 тонн нүүрсний жишиг үнэ 74 ам.доллар байсан. Энэ үнээр аваад, хил давуулаад 119 ам.доллараар зарсан. Уурхайн амнаас Цагаан хад хүртэл 220 км зам туулахад 12 ам.долларын зардал гардаг. Цагаан хаднаас хил гарахад 25 км зам туулах ба 35 ам.долларын зардаг гардаг байсан. Энэ үед хил давуулаад 119 ам.доллараар зарж байгаа нь үндэслэлтэй байсан.

Харин 2021 онд нүүрсний үнэ өсөөд, 1 тонн нүүрс 172 ам.долларын жишиг үнэ тогтсон. Дээр нь тээврийн зардал 125 ам.доллар болж өсөөд хил давсан 1 тонн нүүрс 309 ам.доллараар зарагдсан.

Хилээр гаргаж буй нүүрснээс АМНАТ-ыг таван удаа өөрчилсөн байдаг. 2013 оны дөрөвдүгээр сарын 1-нд АМНАТ тооцохдоо гэрээний үнээс тооцож байгаад дөрөвдүгээр сарын 6-нд буцаагаад жишиг үнэ болгосон. Энэ зургаан хоногийн хугацаанд гэрээний үнэ амны үнэ маш зөрүүтэй байгаа.

Ингээд ХҮН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ГАНТУЛГА 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгайг дараах байдлаар явуулсан гэж хардаж байгаагаа илэрхийлэв. 

  • Нүүрс тээвэрлэсэн нийт цаг хугацаанд АМНАТ, ААНОАТ, тээврийн зардлаас олох ёстой орлогоо шударгаар авч чадаагүй,  
  • Сүүлийн 10 жилд улсын төсөв 6 сая тонн нүүрсний алдагдал хүлээсэн,
  • Оффтэйк гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүд 12,8 тэрбум төгрөгийн хууль бус ашиг олсон гэж хардаж байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.136.19) 2022 оны 12 сарын 10

u yugaa ch meddegui darbaan har afgan bizde

0  |  0
Зочин(202.131.232.94) 2022 оны 12 сарын 09

Манай хулгайчид энэ байхыг хийнэ

0  |  0
эрчимжүүлэх(66.181.166.134) 2022 оны 12 сарын 10

44 их наяд төгрөг гэдэг чинь 130 ширхэг Боинг онгоц худалдан авах мөнгө шүү, энэ дарваан ямар ч эдийн засгийн мэдлэггүй гар. ийм их хэмжээний нүүрс хил гаальд мэдэгдэхгүйгээр гарах уу?

1  |  0
Top