Дээд лиг: “Эрдэнэтийн Уурхайчид” хожигдолгүй тэргүүлж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 08

Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны 2022-2023 оны Үндэсний Дээд лигийн шинэ улирлын тоглолтууд UG Arena ордонд үргэлжлэн явагдаж байна. Энэ сарын 7-нд болсон гурван тоглолтын тоймыг танилцуулъя.

Эмэгтэй: Эрдэнэтийн Уурхайчид – ОТИС Шилүүснүүд

Минжингийн сайн тоглолт багаа хожилд хөтөллөө

Лхагва гарагийн оройны эхний тоглолт Эрдэнэтийн Уурхайчид болон ОТИС Шилүүснүүд багуудын хооронд боллоо. Уурхайчид улирлын эхний тоглолтоо хүчирхэг Улаанбаатар Амазонс багийн эсрэг хийж хожигдсон бол Шилүүснүүд Ховд Чандмань багийг хожиж, улирлын эхний хожлоо байгуулаад байсан юм. Хоёр багийн тоглолт эхнээсээ Уурхайчдын давамгайлал дор өрнөж байлаа. Хоёрдугаар үед 16 онооны давуу байдал үүсээд байсан ч гуравдугаар төгсгөл, дөрөвдүгээр үеийн эхлэлийг Шилүүснүүд сайн хийж тоглолтын онооны харьцааг ойртуулсан ч эцсийн мөчид 55-50 харьцаатай ялагдсан юм. Энэрмаа 12 оноотой багаа тэргүүлсэн бол түүнээс өөр 10-аас дээш оноо авсан тоглогч ОТИС Шилүүснүүд багт байсангүй. Харин улирлын эхний хожлоо байгуулсан Эрдэнэтийн Уурхайчид багаас Хишиг-Эрдэнэ 5 оноо, 4 самбар, 5 бөмбөг таслалт хийж талбайд үр ашигтай байдлаараа бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Минжин 12 оноо, 4 самбар, 2 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг тасалж, өв тэгш тогложээ. Уурхайчдын дараагийн учраа Хил Хамгаалах Аравт баг юм.

Эмэгтэй лигт одоогоор нэг ч хожигдоогүй ганцхан баг бий нь Улаанбаатар Амазонс баг. Тэд 2-0 амжилттай лигийг тэргүүлж байна.

Мэндбаярын хожлын довтолгоо, Аваргуудын эхний хожил

Аваргаа хамгаалагч Хасын Хүлэгүүд баг улирлыг 2-0 амжилттай сайн эхлүүлээд буй Шутис Шаркс багийг хожлоо. Хүлэгүүд улирлын нэг ч хожилгүй, 2 хожигдолтой эхлүүлж Дээд лиг үзэгчдийн анхаарлыг татаад байсан ч хүмүүсийн хэл амыг дарж улирлын эхний хожлоо эцсийн мөчид байгууллаа. Хүлэгүүд тоглолтыг сайн эхлүүлж, 19-10 харьцаатай 9 онооны илүүтэй эхний дуусгасан юм. Харин Шутис Шаркс баг хоёрдугаар үед онооны харьцааг ойртуулж, бүр онооны давуу байдлыг авсан.

Гурав, дөрөвдүгээр үед ч энэ тэнцүүхэн өрсөлдсөөр тоглолт дуусахад 6 секунд үлдээд байхад Мэндбаяр бөмбөг тасалж, хурдан довтолгооноос хоёр оноо авснаар Хүлэгүүд 82-80 харьцаатай хожсон юм. Хүлгүүдээс Ананд 22 оноо, 4 самбар, 3 оновчтой дамжуулалт, 69.2 хувийн довтолгоо амжилттай гүйцэтгэж ээлжит сайн тоглолтоо үзүүлсэн бол Билгүүн 19 оноо, Мөнхбаатар 15 оноо тус авчээ. Харин ШУТИС Шаркс багаас Жамсандорж, Мөнх-Оргил, Хишигбаяр нар нийлээд 50 оноо авсан ч хожил авахад хангалтгүй байлаа.

Хасын Хүлэгүүд багийн хувьд гарааны холбон тоглогч Сэргэлэн гарны гэмтлээсээ удахгүй эргэн ирнэ гэсэн сайн мэдээтэй.

Эрдэнэтийн Уурхайчдын хожигдоогүй цуврал үргэлжилсээр

Лхагва гарагийн оройны сүүлийн тоглолт Эрдэнэтийн Уурхайчид, Налайх Бизон багуудын хооронд боллоо. Дээд лигийн улирал эхэлснээс хойш нэг ч хожигдоогүй болон нэг ч хожил аваагүй хоёр багийн тоглолтод Уурхайчид илт давуу хожлоо. Налайх Бизон баг тоглолтыг маш сайн эхлүүлж 8 онооны давуу байдлыг аваад байсан ч Эрдэнэтийн Уурхайчид баг богино хугацаанд онооны харьцааг ойртуулсан. Тоглолтын үлдсэн гурван үе тус бүрд Уурхайчид онооны илүү явсаар 81-65 харьцаатай Налайх Бизон багийг буулгаж авч улирлын гурав дахь хожлоо авсан юм. Эрдэнэтийн Уурхайчид багаас Энхбаатар, Williams, Санчир, Бямбадорж нар 10-аас дээш оноо авсан байна.

Импорт тоглогч Pendarvis Williams ээлжит сайн тоглолтоо үзүүлж 23 оноо, самбар авч дабл дабл хийхэд ойрхон байлаа. Тэд энэ улиралд гурван хожил байгуулсан эхний баг болсон. Золжаргал 5 оноо, 9 самбар, талбайд +22 үзүүлэлттэй онцлох тоглолтыг үзүүлсэн юм. Улирал эхэлснээс хойш сэлгээнээс тоглож байсан Санчир гараанаас тоглолтыг эхлүүлж 24 минутыг талбай дээр өнгөрүүлж 14 оноо, 5 самбар, 3 оновчтой дамжуулалт өгсөн байна.Налайх Бизон багаас Бишрэлт 12 оноо, импорт тоглогч Malik Maitland 15 оноо, 4 самбар, 5 оновчтой дамжуулалт, 20 хувьтай довтолсон юм.

Эрдэнэтийн Уурхайчид баг энэ улирал гурван хожилд хүрсэн анхны баг болж, мөн лигийг амжилтаараа тэргүүлээд эхэллээ. Налайх Бизон баг хожил аваагүй хоёр багийн нэг хэвээр үлдсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.58.26) 2022 оны 12 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(197.211.58.26) 2022 оны 12 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Top