Роналдугийн эгч: Дүү минь шигшээ багаас гарч, гэртээ ир

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 08


Португалын од Криштиану Роналдугийн төрсөн эгч Катя Авейру ДАШТ-ий 1/8 финалын Португал - Швейцарын тоглолтын талаарх сэтгэгдлээ хуваалцжээ.

Тус тоглолтод Роналду сэлгээнээс хоёрдугаар үед тоглосон билээ.
 


Катя Авейру “Бурханы авралаар Португал яллаа. Шинэ авьяастнууд өөрсдийгөө харууллаа. Энэ бол гайхамшиг. Балиашгууд Роналду гэж хашгарч байсан. Португал ялсан болохоор тэр биш... Энэ талаар би ганцаараа бичиж байгаа юм биш. Дэлхий тэр чигээрээ харж байгаа. Олон португал хүн уурлаж, гомдоллож байгаа нь ач тус санадаггүй, буруу зүйл. Катарт биш Португалд уншиж, сонсож байгаа олон шүүмжлэлээс сэтгэл санаа гунигтай болж байна. Маш гунигтай, харамсалтай байна.  Роналдуг шигшээ багаасаа гараад, гэртээ ирж, бидний дэргэд суугаасай гэж би хүсэж байна. Бид түүнийг тэврээд “Бүх зүйл сайн сайхан байна” гэж хэлэх сэн. Хаанаас гарч, юунд хүрснийг нь дурсахсан. Би түүнийг тэнд дахин хармааргүй байна. Бид хангалттай зовлоо. Гэртээ харь. Чамайг ойлгодог, дэмждэг төрсөн гэртээ ир. Энд чиний ач тусыг хамгийн сайн ойлгодог. Роналду, баярлалаа, баярлалаа, баярлалаа, баярлалаа, баярлалаа, баярлалаа. Бид үхтлээ чамтай хамт байна” гэж олон нийтийн сүлжээнд бичжээ.
 


Катя Авейру бол Португалын поп дуучин юм. Роналдугаас найман насаар эгч.

Түүний ачаар дуучны замналаа эхлүүлж, хэд хэдэн цомог гаргасан. Роналдутай ямар нэг зүйл тохиолдох болгонд олон нийтийн сүлжээгээр комент хэлдэг. Одоо тэр олон сая дагагчтай, цахим од.
 

  • 2015 он. "Алтан бөмбөг"-ийн өрсөлдөөнд Роналду Мессид ялагдсаны дараа Португалд Роналдугийн хөшөөг сүйтгэсэн. Энэ үеэр тэр “Харамсалтай нь, манай үзэсгэлэнт Мадейра арал дээр одоо хүртэл зэрлэг хүмүүс амьдарсаар байна. Тэд Сирид очиж, соёл иргэншил мэдэхгүй зэрлэгүүд, дундаа амьдарсан нь дээр. Зарим хүмүүс энэ газар дээр гишгэх эрхгүй” гэж байв.
     
  •  2018 оны 9-р сар. Роналду "Аваргуудын лиг"-т улаан картаар торгуулсны дараа “Энэ бол хөлбөмбөгийн ертөнцийн шившиг. Шударга үнэн ялах болно. Тэд миний дүүг устгахыг хүсэж байна. Гэхдээ бурхан хэзээ ч унтдаггүй” хэмээж байжээ.
     
  • 2018 оны 10-р сар. Роналду хүчингийн хэрэгт сэжиглэгдэж байсан тэр үед эгч н хоёр пост оруулсан. Роналдугийн супермены хувцастай зургийг нийтлэн, дагагч нараа профайл зургаа болгохыг хүсэж байв.
     
  • 2018 оны 12-р сар. Лука Модрич дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн "Алтан бөмбөг" шагнал авсны дараа тэр мөн дүүгийнхээ зургийг олон нийтийн сүлжээнд оруулж, “Дэлхийн шилдэг хөлбөмбөгч хэн бэ гэдгийг хөлбөмбөг ойлгодог хүмүүс мэднэ” гэж бичиж байлаа.
     

 

  • 2019 оны 12-р сар. "Алтан бөмбөг" шагнал гардуулах ёслол дээр Роналду ирээгүй талаар сэтгүүлч асуухад Виржил ван Дейк тоглоомоор “Тэр өрсөлдөгч байсан гэж үү” гэж байжээ. Үүний дараа Катя "Хүндэт Виржил, манай дүү нэг улирлын дотор чиний бүх замналынхаа турш авсан шагналаас илүү олон шагнал авч байлаа. Сайн байгаа биз? Чи үнэхээр хүндтэй шагнал авсныхаа дараа Роналдутай нэг ширээний ард суух эрхтэй болно” гэсэн юм.
     
  • 2021 он. Роналду коронавирусний халдвар авсны дараа “Криштиану үнэхээр хүн төрөлхтнийг сэрээхээр Бурханаас илгээгдсэн хүү юм. Баярлалаа. Өнөөдөр мянга мянган хүн энэ цар тахал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тестийн талаар үнэн зөв ойлголттой болсон гэж би итгэж байна. Коронавирус бол миний амьдралдаа харсан хамгийн том хууран мэхлэлт” гэж бичжээ.
     
  • 2022 он. “Тоттенхэм”-тэй хийсэн тоглолтод сэлгээнд суусан Роналду цэнгэлдэхээс багаа орхин түрүүлж гарсан. Түүнийг дараагийн тоглолтод гаргахгүй байх шийтгэл оноосон. Катя энэ үеэр Библийн сургаалаас жишээ аван, дүүгээ өмөөрсөн ч  Португал даяар шүүмжлүүлсэн билээ.
     

 

  • 2022 оны 9-р сар. Үндэсний лиг тэмцээнд Португал амжилтгүй оролцож, шүүмжлэлд өртөхөд “Энэ цаг үе намайг огт гайхуулахгүй байна. Португалчууд хоол идэж байгаа таваг руугаа нулимж байна. Тэд үргэлж ийм л байсан. Португалд үргэлж тусалдаг байсан хүмүүсээ дэмжих хэрэгтэй. Гэхдээ хөгжөөн дэмжигчид өвчтэй, сэтгэлгүй, тэнэг, ач тус санадаггүй улсууд байх юм. Хаан минь, би үргэлж чамтай хамт. Тайван байгаарай” гэж бичжээ.
     

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Роналдогийн фэн(202.55.188.42) 2022 оны 12 сарын 10

Ээлдээ би роналдогийн улаан фэн хэрвээ роналдгүй бол хөлбөмбөг байхгүй

0  |  0
Эргүү Зиндаа(122.201.21.231) 2022 оны 12 сарын 11

яаагаад Криштиану Роналду гэж бичээд байдаг юм болдоо \n

1  |  2
(66.181.189.237) 2022 оны 12 сарын 11

neeh hachin ongiroo tsigan

1  |  2
1(64.119.25.199) 2022 оны 12 сарын 11

Хувиа хичээсэн өөдгүй тоглогч

3  |  8
Зочин(202.126.90.28) 2022 оны 12 сарын 11

Роналдогүй Португал илүү сайн, энэ нөхөр өөрөө сайнгүй, тэгээд бусдыгаа тоглуулахгүй, багийн уур амьсгал эвдэнэ

2  |  7
DR. PRADHAN(102.89.23.140) 2022 оны 12 сарын 10

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW

0  |  2
DR. PRADHAN(102.89.23.140) 2022 оны 12 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW

0  |  1
Top