Марго Робби Брэд Питтэй үнсэлцсэн тухайгаа ярив

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07

Жүжигчин Марго Робби, Брэд Питт нар Холливудын оддын тухай кинонд хамт тоглосон билээ. Тэгвэл 32 настай Марго Робби кино зохиолд үнсэлцэнэ гэж бичигдээгүй байсан ч Брэд Питтийг үнссэн талаараа ярьсан байна.

Удахгүй дэлгэцэнд гарах “Вавилон” киноны зураг авалтын үеэр Марго Робби Брэд Питтэй үнсэлцэх боломжийг алдахгүйн тулд эрсдэл гаргажээ. Жүжигчин бүсгүй “Зохиолд бичигдээгүй байсан ч би өөрийн санаачилгаар хамтрагчаа үнссэн. Гайхалтай байсан! Надад онцгой боломж олдсон” гэж ярьсан байна.

“Вавилон” кино нь Марго, Брэд нарын хамтран тоглож буй хоёр дахь кино юм. Тэд өмнө нь Квентин Тарантиногийн “Холливудад нэг удаа” кинонд хамт тоглож байсан билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Robii(66.181.191.205) 2022 оны 12 сарын 09

Dayum

0  |  0
Top