Брэд Питт үзэсгэлэн гаргаж, гэнэтийн бэлэг барилаа

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

 

Холливудын алдарт жүжигчин Брэд Питт анхны уран бүтээлийн үзэсгэлэнгээ Финландын Урлагийн музейд гаргаж, гэнэтийн бэлэг барилаа.

Үзэсгэлэнг Их Британийн уран зураач Томас Хаусиго, Австралийн хөгжимчин Ник Кэйв нартай хамтран гаргажээ. “Ник бид хоёрын хувьд энэ бол шинэ ертөнц, миний анхны алхам” гэж үзэсгэлэнгийн талаар алдарт жүжигчин Финландын “Yle” телевизэд ярьжээ.

Үзэсгэлэнд түүний есөн бүтээл тавигдсан байна. Тухайлбал, хайрцгаас гарах гэж тэмүүлж буй хүний хүрэл баримал, “Өөр рүүгээ онилохдоо өөрийг харсан ч хэтэрхий оройтсон байв” нэртэй ханын баримал, модон байшин, “Хартай хүмүүст зориулсан лааны суурь” зэрэг бүтээлүүдээ танилцуулжээ.

Брэд Питт Анжелина Жолигоос салсны дараа 2017 оноос эхлэн шавар урлагийг сонирхож эхэлжээ. Гэхдээ тэрбээр үүнийг урлаг бус аниргүй, тактик шаардсан ганцаарчилсан төрлийн спорт хэмээн тайлбарлажээ.

Top