Аргентины дэд Ерөнхийлөгч авлигын хэргээр ЗУРГААН ЖИЛИЙН ял сонсов

2022 оны 12 сарын 07

Шүүхээс Аргентины дэд Ерөнхийлөгч Кристина Киршнерт зургаан жилийн ял оноожээ.

2007-2015 онд тус улсын Ерөнхийлөгч байсан Кристина Киршнер авлигын хэргээр ийнхүү зургаан жил шоронд сууж, төрийн алба хаших эрхгүй болж байна. “The Washington Post” сонины мэдээлснээр Аргентины Дэд Ерөнхийлөгч өөрийгөө буруугүй гэж мэдэгдэж байгаа бөгөөд давж заалдах аж.

Кристина Киршнер шүүхийг улс төрийн захиалгат хавчлага явуулж байна гэж буруутгаад “Шүүх намайг 2023 онд Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа нэр дэвшихэд саад болох гэж хавчиж байна” гэжээ.

Прокурорын газар Киршнерийг Аргентины Ерөнхийлөгчийн суудалд байхдаа бизнес эрхлэгч Ласаро Баэст рүү мөнгө шилжүүлснийг тогтоосон байна. Холбооны шүүх түүнийг авлигын хэрэгт буруутгаж, 12 жилийн ял төлөвлөж байсан юм.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Claudia(41.138.89.206) 2022 оны 12 сарын 21

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com

0  |  0
Top