"1242 Gateway to the West" кинонд 10.5 сая ам.доллар төсөвлөжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

Их Британи, Австрали, Монгол, Унгар улсын уран бүтээлчид хамтран Чингис хааны ач хүү Бат хааны тухай өгүүлэх "1242 Gateway to the West" киноны зураг авалтын ажилдаа оржээ. 

Унгар улсад зураг авалтын ажлаа эхлүүлээд байгаа кино группын хамт олон өнгөрөгч тавдугаар сард Монгол улсад мөн зураг авалт хийнэ хэмээн мэдээлж байсан билээ. 

Тус киноны зохиолч болон найруулагч, продюсерээр Арон Хорват, Жоан Лэйн, Билл Чемберлен, Корнел Сипос, Питер Суос, Б.Баяр, Б.Батболд нар хамтран ажиллаж байна.

Киноны зураг авалт 2022 онд эхэлж, 2023 оны аравдугаар сард үзэгчдийн хүртээл болох гэнэ. Нийт 10.5 сая ам.долларын төсвөөр бүтэж байгаа тус кино 100 орчим минут үргэлжлэх аж. 

Киноны гол үйл явдал 1242 онд өрнөх бөгөөд Чингис хааны ач хүү Бат хаан Монголын баруун хязгаарын хаанаар томилогдо, Хятадаас Перс хүртэлх тулалдаанд ялсан ч  Европыг довтлох тулаанаа Унгарт очсноор зогсооход хүрдэг байна. 

Унгарын вант улсын армийг Монголчууд Мохигийн тулалдаанд мөхөөхөд зөвхөн Эстергом цайз л Монголчуудын Европыг довтлох замд саад болж байв. Чингис хааны ач хүү Бат хаан хүчирхэг армиа дагуулан Эстергомын цайзад хүрч ирэхэд цайзын хамгаалагчид эцсийн тулалдаанд бэлтгэнэ. Монголчуудын цагаан сарын баяр, Евсебиусын ид шидийн зан үйлтэй давхцах үед Пап лам Кардинал Кесареани ирсэн нь хамгаалагчдад итгэл найдвар төрүүлснээр киноны үйл явдал цааш өрнөнө. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top