Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгайлсан хэн ч хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой

2022 оны 12 сарын 05

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.05) үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нартай уулзлаа.
 

Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Нийтийн сонсголын тухай хуулийн холбогдох зүйл, заалттай холбогдуулан нэр бүхий Улсын Их Хурлын 9 гишүүн ерөнхий хяналтын сонсголыг нээлттэй хэлбэрээр зохион байгуулах санал гаргаж байгаагаа уулзалтын эхэнд танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ, “Эрдэнэс тавантолгой” компанийн нүүрсний экспортын гэрээнүүдийг ил болгох, 2020-2022 онуудад Монгол Улсын хилийн боомтоор экспортлосон нүүрсний хэмжээ, үүнээс олсон орлого зэрэг асуудлыг Улсын Их Хурал дээр нээлттэй хэлэлцэж, олон нийтэд нэгдсэн ойлголт өгөх зайлшгүй шаардлага үүсээд байна гэлээ.

Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа хэлэхдээ, өнөөдөр Ардчилсан намын бүлэг уг асуудлыг хэлэлцсэн. Үнэнийг зөв тогтоохын тулд шаардлагатай бүх байгууллагын төлөөлөл, үүнд хууль, хяналт, хил, гаалийн төлөөллийг байлцуулж, нээлттэй сонсгол хийн, ард иргэдэд үнэн бодит мэдээлэл өгөх нь зүйтэй гэсэн байр суурь дээр тогтсон гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын даргын захирамж гарган цэгцлэх нь зүйтэй гэв. Тэрбээр хэлэхдээ, Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэж заасан. Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой. Иймд улс орны эрх ашгийн үүднээс Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан хянан шалгалтын ажлын хэсэг байгуулж байна гээд ажлын хэсгийн гишүүдэд хандан нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой “нүүрсний хулгай” гэх асуудлыг шалгаж, олон нийтэд нээлттэй, ил тод болгох, хууль хяналтын байгууллагуудын шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ард иргэдийн оролцоог хангаж, ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулахыг үүрэг болголоо.

 

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Хилийн боомтын асуудлаарх хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нар ажиллана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(102.89.22.111) 2022 оны 12 сарын 06

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. PRADHAN(102.89.22.111) 2022 оны 12 сарын 06

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Зочин(122.201.22.115) 2022 оны 12 сарын 06

Энэ нэг бувтнаад сууж байдаг зандан нөхрийг зайлуулаач яг юу хийсэн хүн бээ

0  |  0
ЗОЧИН(64.119.17.152) 2022 оны 12 сарын 05

АЖНАЙ БАТ-ЭРДЭНЭ ГЭДЭГ ЧИНЬ 19,77% ЭЗЭМШИЧХЭЭД ӨӨРИЙГӨӨ ШАЛГАНА .ГЭНЭ. АРД ТҮМНИЙГ ХЭТЭРХИЙ ИХ ДОРОМЖЛОХ ЮМ. ЁСТОЙ УХААН АЛДТАЛ ЗОДОЖ УНАГААЖИХААД ӨШИГЛӨЖ ӨШИГЛӨЖ ДЭЭРЭЭС НЬ БАС НУЛИМНА ГЭДЭГ БОЛЖ БАЙНА.

0  |  0
Саруул(91.73.83.156) 2022 оны 12 сарын 06

Хаана бна, бид та нарт итгэсэн.. М.Энхболд Элбэгдорж Баярцогт Эрдэнэ Эрдэнэбилэг Сандуй Наранхүү Сайханбилэг Хурц бүгд зүгээр жаргаад хулгайлсан мөнгөө идээд явна.

1  |  0
DR. PRADHAN(197.210.8.88) 2022 оны 12 сарын 05

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0
DR. PRADHAN(197.210.8.88) 2022 оны 12 сарын 05

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0
ЗОЧИН(64.119.17.152) 2022 оны 12 сарын 05

ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧИЙГАА БАРИНА ГЭЖ ЮУ БАЙХАВ. КИНОН ДЭЭР ГАРДАГ ШИГ. ХАМГИЙН ТОМ МАФИЙН ЭЗЭНД НЬ ОЧООД ГЭМТ ХАЭРГИЙН ТУХАЙ ЯРИАД АЛУУЛДАГ ШИГ .

0  |  0
ард(64.119.17.152) 2022 оны 12 сарын 05

АРД ТҮМНИЙ БАЯЛАГ ЭНЭ ТЭР ГЭЖ НЭГ ИХ ТОМ ЯРИХАА БОЛЬМООР. АРД ТҮМЭН БАЯЛАГТАЙ БОЛ ЮУ ГЭЖ 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР АМЬ ЗУУХ БИЛЭЭ. АРД ТҮМЭНД ЯМАР Ч БАЯЛАГ АЛГА. СОНГУУЛИА ЛУЙВАРДУУЛААД Л СУУЖ БАЙНА. БАГА ТЭНГЭРИЙН АМАНД ТЭР БАЯЛАГ ЧИНЬ СҮНДЭРЛЭЖ ДЭРГЭД НЬ ОЧИХОД ЦОЧИРДМООР ТАНСАГ ХАРШ БОЛЧИХООД БАЙЖ БАЙНА ДАА.

0  |  0
Зочин(66.181.160.71) 2022 оны 12 сарын 05

Юу вэ Хулгайчийг хулгайчаар бариулдаг болжээ. Тэмүүлэн үү. Аав нь хулгай ч өөрөө хулгайн мөнгөөр шарч ирсэн ЖДҮЧИН шүү дээ. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэгсэндээ Занданшатраа тэнэг юмуу чи. Тэмүүлэнч гэсэн ичмээр юм. Үгүйгээ мөн МАН баастайгай хутгалдаж байнаа.

0  |  0
энэ үнэн(139.5.217.126) 2022 оны 12 сарын 05

ЦЭРЭНПУНЦАГ ӨӨРӨӨ НҮРСНИЙ ХУЛГАЙЧ ШҮҮ БОЛИОО НААД ӨМХИЙ БӨГСТӨӨ СОЛЬ

0  |  0
Ах(202.126.88.121) 2022 оны 12 сарын 05

Наад Цэрэнпунцаг гэдэг нөхөр чинь нүүрсний хулгайч дотор нэр нь явж бга өөр хүн тавь Хулгайч нар бүгд мафи болсон бга УИХ гишүүд сайд хил хамгаалах гааль цагдаа тагнуул гэх мэт бүгдээс нь бга Монголчууд дийлэхгүй л болов уу Ялын бодлого нь дэндүү зөөлөн тэгж бгад бүгд илэрлээ гэхэд хэдэн төгрөгөөр торгуулаад л дуусна даа харж л бгарай

0  |  0
зочин (192.82.72.44) 2022 оны 12 сарын 05

арга хэмжээ авч ажилладаггүй худлаа попорсон амдагуулж сайхан харагдах гэсэн 3 өндөрлөгийг хамгийн түрүүн солих хэрэгтэй байнаа\n

0  |  0
Урангэрэл(192.82.72.44) 2022 оны 12 сарын 05

сонгууль болгоноор зээл авч төрийг чадамжгүй болгодог улс төрчид, хахуулд баригдсан АТГ,Гааль, таварынхан олигтойхонажиллаж чадахгүй хувийн хахуулын мөнгөөр улсаа худалдсан баячуудыг яаралтай арга хэмжээ авч шинэ сонгууль, шинэ удирдлагаар солих хэрэгтэйшүү

0  |  0
ард(192.82.85.215) 2022 оны 12 сарын 05

Ард түмэндээ Таван толгой ХХК нүүрсээ аман дээр нь хямдхан зарж олсон ч орлогоосоо иргэн бүрт ноогдох 1072 хувьцааных нь ашгыг ЗГ он гарах зааг дээр шудрагаар хувиарлан ноогдол ашгыг олгож өгөхийг шаардаж байна. Уул нь бирж дээр үнэ хүргэж олсон орлогоос иргэд хувь авах ёстой. Харамсалтай нь УИХ, ЗГ тийм биржийн арилжаа хийсэнгүй. Харин хулгайчууд хил дамнасан нүүрсний наймаа хийж үнэ хүргэж хувь авч баяжиж болоод байхад хууль ёсны хувьцаа эзэмшигч иргэд нь яагаад хууль ёсны ноогдол ашгын хувиа шударгаар авч болохгүй гэж...

0  |  1
Top