ХҮЙТНИЙ ЭЕРЭГ НӨЛӨӨ: Бодисын солилцоог сайжруулж, жин хасахад тусална

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

Гадаа хүйтрэх үед бид зузаан хувцасаа өмсөж, зарим нь бүр гадагш гаралгүй гэртээ бүгж суухыг илүүд үздэг. Тэгвэл хүйтрэх үед бидний бие организмд юу тохиолддог тухай, даарах нь ямар сөрөг нөлөөтэй талаар, хүйтэн цаг агаарын хүний биед нөлөөлөх эерэг үр дагавар гэж байдаг эсэх тухай өгүүлье.


Калифорнийн их сургуулийн профессор Вэйн Хейзийн үзэж буйгаар хүйтэн нь хүний эрүүл мэндэд ашигтай гэнэ. Яагаад гэвэл хүйтэн үед хүн илүү их калор шатааж, жин хасдаг байна.

Эрдэмтний хийсэн судалгаагаар хүйтэн цаг агаар нь бодисын солилцоог идэвхжүүлж, арьсан доорх өөхийг шатаахад тусалдаг аж. Гэхдээ хэт хүйтэн цаг агаар бус хэвийн хүйтэн температур дээрх нөлөөллийг үзүүлнэ.

Орчин үед таргалалтын гол шалтгаан нь хүмүүс тухтай дулаан орчинд амьдарч, хүйтэн цаг агаартай нүүр тулдаггүйтэй холбоотой гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top