Д.Амарбаясгалан: Нүүрсний цавчааг шалгаж байгаа

Н.Баавгай | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Сүүлийн үед ЭТТ компанид тогтоосон онцгой дэглэмийн шалгалтын явцад 6.4 сая тонн нүүрс хилээр хяналтгүй гарсан, энэ нь 40 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа гэх мэдээлэл олон нийтийн дунд ихээр түгэж байна. Уг мэдээлэлд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цахим хаягаараа тайлбар өглөө.

Тэрбээр “6.4 сая тонн нүүрс хилээр хяналтгүй гарсан байх боломжгүй. Монгол Улс 2013-2019 онуудад 182.9 сая тонн нүүрс экспортолсон бол БНХАУ-аас 182.6 сая тонн нүүрс импортолсон талаарх мэдээлэл ирүүлсэн. Зөрүү нь 0.3 сая тонн. Дээрх хугацаанд үүссэн зөрүү нь Монгол Улсын экспорт илүү байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүргийн дагуу нүүрс экспортын тээврийн явцад гарч байж болзошгүй аливаа цавчаа, хууль бус үйлдлийг хянан, шалгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Нүүрсний уурхайн аман дээрээс худалддаг тонн тутмын үнэ 60ам.доллар, хилээр гаргах үнэ 120 ам.доллар. Энэ зөрүүг нүүрс экспортолсон хугацаагаар тооцвол МУ-ын ДНБ-тэй дүйцэхүйц хэмжээний нугалааг үүсгэсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр албан тушаалтнуудыг шалгаж байна.

Засгийн газрын дараагийн ээлжит хуралдаанаар ЭТТ компанид томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгчийн мэдээллийг сонсож хэлэлцэх бөгөөд энэ үеэр олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно” гэжээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.183.227) 2022 оны 12 сарын 02

Ижилхэн дээ.Өөрөө ЖДҮчин.

0  |  0
Төр(202.9.40.162) 2022 оны 12 сарын 02

Та нарын өөрсдийгөө шалгадаг гэж ямар ац нь байдаг юм бээ шалгасан болоод хамсаатнуудаа хамгаалаад үлддэг цаг үе чинь өнгөрсөн ард түмэн хэзээ мөргүй дэлбэ үсэрхэг бэлэн байгаа шүү

1  |  0
51(202.21.109.39) 2022 оны 12 сарын 02

hamgaalagch huivaldagch ni ene um bna

1  |  0
Иргэн (103.57.94.243) 2022 оны 12 сарын 02

Хулгайч хулгайчаа илрүүлэх үү...Хулгайч нараасаа мөнгө авдаг энэ хүнийг одоо цаашид яахыг нь сайн хараарай....

2  |  0
nb(103.26.195.207) 2022 оны 12 сарын 02

худлаа шалгаад л байда,г намаараа нийлж, өөрсдөө хамтарч хулгайлчихаад, яаж хэнд тохох вэ гэж шалтаг хайгаад байдагаа боль.

2  |  0
Монгол инженер(202.131.230.162) 2022 оны 12 сарын 01

Ковидын болон ковидын дараа ийм их нүүрс гаргах ямарч боломж байгаагүй. Хятад орон хилээ хаасан үе. Тэхлээр нүүрсний хулгай ковидын өмнө л хийгдэж байсан байна. Нүүрсний хулгай хувийн хэвшилд гарахгүй. Тэхлээр зөвхөн Тавантолгойд л хамаарна. Илрүүлэхэд туйлын амархан гэмт хэрэг байна.

0  |  0
Top