Парис Хилтон хуримын ойгоо Мальдивт ГҮНЖ МЭТ тэмдэглэв

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 27

Энтертаймент, шоу ертөнцийн бизнес хатагтай Парис Хилтон өнгөрөгч оны 11-р сард Картер Реумтэй хуримаа хийсэн юм. Энэ нь түүний амьдралт харьцангуй тогтвортой байдлыг авчирж байна гэж хэвлэлүүд бичиж байгаа бөгөөд Хилтон аз жаргалдаа умбаж байгаа тухайгаа инстаграм хуудсандаа нийтэлсээр байна.

Өдгөө 41 настай Парис Хилтон АНУ-ын хамгийн нэр хүндтэй "Хилтон" буудлын үүсгэн байгуулагч Конрад Хилтоны ач охин бөгөөд тэр утгаараа чинээлэг эмэгтэйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг юм.

Хайр дурлалдаа умбаж байгаа Хилтон хуримын нэг жилийн ойгоо өнгөрөгч 12-ны өдөр найз, нөхөд гэр бүлийн хүрээнд томоохон хэмжээний эвент зохион байгуулж, тэмдэглэсэн бол энэ удаад нөхрийн хамт Мальдив аралд гүнж мэт амарч байна.

Тэрбээр энэ талаараа өөрийн албан ёсны инстаграм хуудсандаа "Би дэлхийн өнцөг булан бүрт байх хамгийн үзэсгэлэнтэй газруудад очиж байсан. Гэхдээ Малдив дахь ийм үзэсгэлэнт төрхийг харж байсангүй. Энэ жижигхэн арал дэлхий дээрх "Диваажин" мэт санагдаж байна. Бид үнэхээр романтик амарч байна. Яг л мөрөөдөж байгаа мэт... Дэргэд хайрт минь байгаа нь ямар их аз, ерөөл вэ" хэмээн бичжээ.

Шоу хийхийг утгаар нь үзүүлдэг Парис Хилтон энэ удаад нь уламжлалаа эвдсэнгүй. Яг л үлгэрт буй мэтээр амарч явна...

 

 

 


 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top