"Жинхэнэ жүжиг тайзан дээр биш, үзэгчдийн ЗҮРХЭН ДОТОР тоглогддог"

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 20

Өчигдөр /2022.11.20/ Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн алдарт зохиол болох "Сычуаны сайн хүн" жүжгээр 2022 оны үзвэрийн жилийн нээлтээ хийлээ. 

Тус жүжгийн гол дүрийг СТА Т.Хулан, СТА Н.Ялалт нар тайзнаа амилуулсан юм. 

Гэргийнхээ гол дүрд тоглосон жүжгийг үзсэн найруулагч Д.Галбаяр сэтгэгдлээ хуваалцжээ.

Тэрбээр  "Юун түрүүн энэ жүжгийн гол дүр болох Шин Тэ-Шу Тай-д тоглосон ханьдаа дахин халуун баяр хүргэе! Жүжгийн турш эрэгтэй,эмэгтэй хүн болж шилжин хувирдаг энэ дүр бол жүжигчний ур чадварыг шавхах нь анхнаасаа тодорхой байсан. Жүжиг эхлэхэд миний хувьд айдас догдлол зэрэгцэж байсан. Хулангаад итгээгүйдээ биш түүнд оногдсон дүр нь өөрөө тун хэцүү санагдсан учраас дотроо эмээж л байлаа. Эмэгтэй хэсэг ч яахав тэртэй тэргүй тодорхой гэж бодсон. Харин яаж эрэгтэй болж гарч ирэх бол? гэдэг л асуудлын гол байсан. Ийнхүү бодож суутал алдарт философич Фридрих Ницше тайзан дээр гараад ирсэн. Гэхдээ Бяцхан Ницше ккккк юу билээ? гэсэн чинь манай хүн байдаг юмдаа. Спой хийгээд яахав.Үзэгчид үзээд түүнийг хэрхэн дүрээ гаргаж ажилласаныг өөр өөрсдийн өнцөгөөс дүгнэх биз. Жүжгийн шийдэл тайз засал Брехтийн театрын арга барил миний хувьд гайхалтай байлаа. Залуу найруулагч Э.Ёндоншаравт томоос том амжилт хүсье! Тэрээр анхныхаа бие даасан бүтээлээ хийсэн нь Германы алдарт найруулагч театрын онолч Бертольт Брехт байлаа. Ихэнх найруулагч жүжиг тавьдаг харин сайн найруулагч ӨӨРИЙНХӨӨ ТЕАТР-г үзэгчдэд санал болгодог. Тиймдээ ч Б.Мөнх-Доржийн театр, И.Нямгаваагийн театр, Н.Наранбаатарын театр ч гэдэг юм уу найруулагчаар нь театрыг овоглож ярьдаг. Э.Ёндоншарав өчигдөр өөрийнхөө театрыг бидэнд санал болголоо. Түүний театр маш өвөрмөц сонин байж чадлаа. За тэгээд Намсрайн Ялалт гэдэг жүжигчинтэй юу ч ярихав дээ. Зүгээр үзээд таашаа гэж хэлье! Жинхэнэ жүжиг тайзан дээр биш! Үзэгчдийн зүрхэн дотор тоглогддог гэдгийг мэдэрсэн үдэш байлаа" гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top