₮300 мянгаас доош орлоготой өрхийн тоо 5900-гаар нэмэгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 18

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2022 оны гуравдугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 178.3  мянган төгрөг буюу 10.9%-иар,  өмнөх улирлаас 27.2  мянган төгрөг буюу 1.5%-иар нэмэгджээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого буюу үнийн нөлөөллийг арилган тооцсон орлогын хэмжээ гуравдугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 28.8  мянган төгрөгөөр буурч, өмнөх улирлаас 19.6 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар буурахад тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 65.4  мянган  төгрөг буюу 19.3%-иар  буурсан нь гол нөлөө үзүүлжээ.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, оны үнээр 2022 оны гуравдугаар улиралд 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 176.2  мянган төгрөг буюу 11.7%-иар  нэмэгджээ. 

Үүнд, цалин хөлсний орлого 139.7 мянган төгрөг буюу 19%-иар, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 36.6  мянган төгрөг буюу 49.6%-иар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. 

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2022 оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 5.7 мянгаар, 500.0-700.0 мянган төгрөгийн орлоготой өрх 1.2 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 17.7 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 3.6 мянгаар, 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 10.8 мянгаар, 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 7.3 мянгаар буурсан бол, 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 5.9 мянгаар, 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 8.3 мянгаар, 3.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 50.7 мянгаар тус тус нэмэгдсэн байна. 

.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.81.12) 2022 оны 11 сарын 19

Иргэдийн амжиргаа үнэн доройтож байнаа юмны үнэ асар нэмэгдэж байна. Цалин тэтгэвэр үнэхээр бага илэхдээ ч бараг хүрэхгүй боллоо яанадаа

0  |  0
Top