Г.Занданшатар: Хотдоо шавсаар байгаад Улаанбаатар УЛС болж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 17

Чуулганы үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хотын асуудлыг шүүмжилж, дараах байр суурийг илэрхийллээ.

-"Томыг дуурайж, гадаадыг хуулбарлаж, гамбир элдэх мэт хотыг хөгжүүлэх нь түгжрэл, утаанд хүргэдэг" гэж үг бий. Ийм уудам газар нутагтай улс мөртлөө газрыг эргэлтэд оруулахгүйгээр Улаанбаатар хотдоо шавсаар байгаад Улаанбаатар улс болж байна.

Энэ бол газрын эргэлтийн харилцаа буруу байгаа гэдгийн яруу тод илрэл. Гамбир элдэнэ гэдэг нь Улаанбаатарыг тэлж байгаа гэсэн үг. Түгжрэлийн гол шалтгаан нь гамбир элдэх мэт хот төлөвлөлт, газрын харилцаанаас үүдэлтэй. Үүнийхээ уг үндсийг олж харах хэрэгтэй" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хотын иргэн(202.126.90.39) 2022 оны 11 сарын 19

Эрхэм хөдөөнийхөөн та нар л бүгдээрээ наад даргаа оруулаад сайд гишүүд наймаачин малчин ногоочин тариачин архичин халтуурчин оюутан сэлгүүцэгч гм бүгд хөдөө нутаг нутаг руугаа буцаад өгөөч.Тэгвэл хот маань сэлүүхэн цэвэрхэн цэгцтэй болно

0  |  0
Top