Зам дээр орхисон машиныг мөргөж, хоёр хүн амиа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 14

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад Завхан аймгийн Нөмрөг суманд “Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтсээс шалгахад замын зорчих хэсэгт эвдрэл гарч үлдээсэн байсан Mazda-Titan маркийн ачааны тээврийн хэрэгслийг, Toyota-Prius маркийн суудлын тээврийн хэрэгсэл мөргөсний улмаас онхолджээ. 

Улмаар уг машиныг жолоодож явсан 17 настай, эрэгтэй “Б” болон зорчигч 29 настай, эрэгтэй “Т” нар амь насаа алдсан дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо цаг агаарын болон замын нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээллийг авч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хурд хэтрүүлэхгүй байх, жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(66.181.178.241) 2022 оны 11 сарын 16

Zamaas mashinaa zailuulahgui yadag novsh ve

0  |  0
Top