ХОВД: "Халзан бүрэгтэй" ууланд эхлүүлсэн ховор элементийн хайгуулийг түр зогсоов

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 14

Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах "Халзан бүрэгтэй" ууланд газрын ховор элементүүдийн ордыг ил аргаар ашиглах төсөл хэрэгжиж байна. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 3-ны өдрөөс нутгийн иргэд тайван жагсаал зохион байгуулж, үйл ажиллагааг үргэлжлүүлэхгүй, төслийг хаах шаардлага тавьсан юм. Шаардлагын дагуу Засгийн газраас ажлын хэсэг томилж, газар дээр нь ажиллуулсан байна. Тэд өнгөрөгч өдөр /2022.11.13/ тус хайгуулын үйл ажиллагаа явагдаж буй газарт ажиллаж, шаардлагатай шинжилгээнүүдийг хийжээ. Үүнтэйгээ холбоотойгоор шинжилгээний хариу гарч иртэл "Монголиан нэйшнл рийр ийрт корп” компанийн хайгуулын үйл ажиллагааг өнөөдрөөс /2022.11.14/ түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна.

"Халзан бүрэгтэй" уулын хайгуулын хэсэгт эсэргүүцлийн жагсаал өрнүүлээд буй иргэдийн хувьд "Төрийн тахилгат Алтанхөхий уул, Хар-Ус нуурын дунд орших Халзан бүрэгтэй ууланд газрын ховор элемент олборлож эхэлбэл эндээс үүсэх цацраг идэвхит бодис нь Монголын цэвэр усны ай сав, их нууруудын хотгорт аюул учруулна. Мөн олборлолт явуулах "Халзан бүрэгтэй" уул нь Ховд аймгийн хүнсний ногоо тариалдаг гол газруудтай ойрхон. Ховд аймгаас Монгол Улсын зах зээлд жилдээ 46.5 тэрбум төгрөгийн хүнсний ногоо нийлүүлдэг. Энэ бүс нутгийг цацраг идэвхт бодисоор хордуулбал зөвхөн Мянгад сум төдийгүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө" гэж үзэж байгаа ажээ.

 


 

Харин тус бүс нутагт үйл ажиллагаагаа эхлүүлээд буй “Монголиан нэйшнл рийр ийрт корп” компани өнөөдрийн байдлаар нэмэлт хайгуулын өрмийн ажил гүйцэтгэж байгаа бөгөөд  үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулж буй тухайгаа илэрхийлж, иргэдтэй уулзсан байна. Тэд төслийн явц, тусгай зөвшөөрөл бүхий компанийн үйл ажиллагаанд сум орон нутгаас хяналт тавих, холбогдох хуулийг баримтлан иргэдийн санал хүсэлтийг сонсох, дээд шатны байгууллагуудад асуудлыг уламжлах, нарийвчлан судлах гэх мэт ажлыг Мянгад сумынхан мэргэжлийн байгууллагын дэмжлэгтэйгээр гүйцэтгэж, энэ чиглэлд цаашид анхаарч ажиллахаа илэрхийлжээ. 

Дашрамд өгүүлэхэд, "Газрын ховор элемент" гэдэг нь бидний мэдэх алт, мөнгө, зэсийн адил нэг төрлийн ашигт малтмал юм. Анх "Халзан бүрэгтэй" ордын нөөцийг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл бүртгэхдээ уран бус газрын ховор шороон элементийн орд гэж бүртгэж авчээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
190(192.82.88.104) 2022 оны 11 сарын 14

Сахал Эрдэнэбилэг ямар тохироотой энэ ордыг ухаад эхлэв...Хүүк л тохирч дээ

0  |  0
hurelsuh(202.21.109.56) 2022 оны 11 сарын 14

zailaa ter mdlwege avaad nutag oron taivan blgaad og neg ger bul tejeeh gej zovohoos deer

0  |  0
sanaa(43.242.242.140) 2022 оны 11 сарын 14

ХЭДЭН ЦААС ЯАЖ САЛГАЧИЙДАА ГЭСЭН ҮГ ҮҮ?

0  |  0
Уншигч(66.181.180.230) 2022 оны 11 сарын 14

Оркуудад мөнгө л харагдаж мэдэгдэж байгаа, ашигт малтмал, үелэх системийн талаар юу ч мэдэхгүй, шантааж хийх зав, цаг хугацаа, мөнгөө л мэднэ, өөр юу ч хамаагүй, доллар хэд болж өсөх, өөрт нь яаж нөлөөлөх талаар юу ч мэдэхгүй, надад хамаагүй л гэж хуцна. Тэнэгүүд дүүрэн шүү.

0  |  0
Top