ЭМЯ: Хийнд хордсон хоёр том хүнийг Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдэй" цогцолбор сургуульд 60 гаруй хүүхэд, багш, ажилчид хийнд хордож, тэдний 30 гаруй нь одоо аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж авч байна.

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яам "Одоогийн байдлаар 31 хүүхэд, зургаан том хүн хэвтэн эмчлүүлж байна. Хоёр том хүний биеийн байдал хүндэвтэр, нэг нь ухаан балартаж, ярьж чадахгүй байгаа бол нөгөөд нь мөч татаж, толгой хүчтэй өвдөх шинж тэмдэг илэрч байна. Эмнэлэгт ирж буй бүх хүнд хоолой хорсох, толгой өвдөх зовиур нийтлэг илэрч байгаа" гэсэн мэдээлэл өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top