ДАРХАН-УУЛ: Хордсон сурагчдыг нэн яаралтай усанд орохыг зөвлөж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн 60 орчим сурагч, ажилчид хийнд хордож, эмнэлэгт яаралтай тусламжаар хүргэгдээд байна.

Одоогоор хүүхдүүд эмнэлэгт нэмэгдэж ирж байгаа талаар албан бус эх сурвалж мэдээлсэн бол тусламж авсан зарим хүүхдүүд гэртээ харьжээ.

Хэргийн газарт хийсэн эхний шалгалтаар нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч бодис цацсан нь тогтоогдсон.

Тухайн бодист хордсон бол анхан шатны ямар арга хэмжээ авах талаарх зөвлөмжийг мэргэжлийн эмчийн зөвлөгөөнд тулгуурлан хүргэж байна.

Өнөөдрийн нөхцөл байдал буюу "Оюуны ирээдүй" сургуульд болсон үйл явдлын үеэр таны хүүхэд хэрэв байсан бол нэн яаралтай өмсөж явсан хувцас, цүнх, гутал зэргийг угааж, ариутгах шаардлагатай.

Мөн бодис үсэнд байх магадлалтай учир тухайн газарт байсан хүүхдийг нэн яаралтай усанд оруулж, хувцсыг нь солин ажиглах хэрэгтэй ажээ.
 

Нулимс асгаруулагч бодис нь нулимсны булчирхайг цочироож, нулимс ихээр гоожуулах шингэн төлөвтэй бодис юм. Харин амьсгал боогдуулах бодис нь шууд уушгинд хүрч, амьсгал хоолой боох үйлчлэл үзүүлдэг байна.

ТҮҮНЧЛЭН ХҮҮХДЭД ТАНЬ УХААН БАЛАРТАХ, УХААН АЛДАХ, БӨӨЛЖИХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ НЭН ЯАРАЛТАЙ ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛАГАД ХАНДАХ ЁСТОЙГ САНУУЛЬЯ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top