24 цаг утаж бэлтгэсэн самгёбсаль амтлахад БЭЛЭН ҮҮ?

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 31

Солонгос хоолонд дурлагсдын зайлшгүй зорих рестораны тоо нэгээр нэмэгдлээ...

Өмнөд Солонгосын Дэгү хотын алдарт 24 цагийн утаж бэлтгэх технологиор бэлтгэсэн хамгийн амтат, хамгийн зузаан самгёбсаль амтлахад та бэлэн үү? Тусгай жороор бэлтгэгдсэн уг махыг та зөвхөн "ZEN Korean Restaurant"-аас амтлах боломжтой. Энэхүү 24 цаг утсан мах болон 50 гаруй нэр төрлийн амтат хоол нь Монгол төдийгүй Солонгос жуулчдын таашаалд нийцэж, зорин ирэх нэг шалтгаан болжээ.  

Мөн тус ресторан тусгай жороор бэлтгэсэн амтат соусаар үйлчлэхээс гадна гэрийг тань санагдуулам тохилог дулаан орчинд олон улсын туршлагатай мэргэжлийн тогооч нар амтат хоолоор дайлж, аяга кофе уунгаа тухлан суух боломжыг олгож байна. R.O.C кофены үрээр үйлчилж эхлээд байгаа "ZEN Korean Restaurant"-ийн хамт олон тэмдэглэлт ой, баярын захиалга хэдийнэ авч эхэлжээ. Сэтгэлд хоногших тансаг амтыг мэдрүүлэх "ZEN Korean Restaurant" 180 хүний суудалтай тав тух бүхий үндсэн заалнаас гадна 8-25 хүртэлх хүний суудалтай гурван вип өрөөгөөр үйлчилж байна. 

 

Фэйсбүүк хуудас: Zen Korean Restaurant

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Баянбүрдийн тойргоос Гэсэр сүм уруудах замд "Премиум палас" цогцолборын 16-р давхарт

Холбогдох утас: 7010-3883, 9595-0028

 

 

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН 

 
 
 
 
 
 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top