ЭМГЭНЭЛ | Шаравын Жамбалдорж

Админ | Zindaa.mn
2022 оны 10 сарын 31

Бидний хайрт хань, аав, өвөө, ачит багш, дотны анд нөхөр Шаравын Жамбалдорж нь 2022 оны 10 дугаар сарын 28-нд зуурдаар нас нөгчиж бидэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолоо.

Ш.Жамбалдорж нь 1945 оны 8 дугаар сарын 28-нд Увс аймгийн Сагил сумын Боршоо голын Наран гэдэг газарт Шаравын тав дахь хүү болон мэндэлсэн. 1953-1963 онуудад Тэс, Сагил сумын бага сургууль, Улаангом хотын 10 жилийн дунд сургуульд суралцан дүүргэж, 1963-1968 онуудад ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн Дээд Сургуулийг Геологийн Уул-өрмийн инженер мэргэжлээр, 1973 онд МУИС-ийн дэргэдэх Улс ардын аж ахуйн салбаруудын боловсон хүчний мэдлэг дээшлүүлэх байнгын факультетийг удирдах ажилтнаар, 1986-1988 онуудад Марксизм-Ленинизмийн оройн Их Сургуулийг түүхч-философич мэргэжлээр тус тус төгссөн билээ.

Тэрээр ажил хөдөлмөрийн гараагаа Хөвсгөлийн Геологийн удирдах газраас эхлэн, Эрдэнэтийн овооны хайгуулын ангид уул өрмийн инженер, Чойр дахь Геологийн удирдах газарт ерөнхий инженер, Геологийн засвар үйлчилгээ, Барилга конторт орлогч дарга, Завхан аймгийн Оюутын зэсийн экспедицийн даргын үүрэг гүйцэтгэгч, ерөнхий инженер, Ховдын экспедицийн Улаан-Уул геологийн хайгуулын ангид инженер, Дархан хотын Политехникумд багш, “Монгол-Алт” ХХК “Ашиглалт-41” алтны үйлдвэрт ерөнхий инженер , Их Шарын гол “Шороон орд” УҮГ алтны уурхайд геологич-нууцын эрхлэгч, лабораторийн эрхлэгч, ”Судар Холдинг” ХХК алтны уурхайн дарга, Шарын голын Шаазгайтын алтны уурхайн даргаар тус тус олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан юм.

Түүний хөдөлмөрийг үнэлэн 1974 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2006 онд Алтан гадас одон, 2012 онд Хөдөлмөрийн гавъяаны одонгоор шагнажээ.

Таны минь хайр халамж , үнэнч шудрага зарчимч зан, эх оронч чанар, үнэт сургааль, гэгээн дүр үр хүүхэд, ах дүүс, анд нөхөд, төрөл төрөгсөд бидний зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай 

Хань, үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд нь

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shawi(66.181.161.112) 2025 оны 03 сарын 13

Xvndet bagsh min Taiwan noipsdoo um sain amgalan boltugai

2  |  0
Зочин(124.158.119.102) 2025 оны 03 сарын 13

Анх байцаагч болоходоо их зүйл асуудаг байлаа. Маш ойлгомжтой хэлж өгдөг багш байлаа. \nУм амгалан тайван нойрсдоо.

2  |  0
Шавь нь(66.181.188.249) 2025 оны 03 сарын 13

Ачит багш минь амгалан нойрсдоо

3  |  0
Сэргэлэн (66.181.188.59) 2025 оны 03 сарын 13

Хайрт хүндэт багш минь бурхан орондоо тайван амгалан нойрсдог Ум ма ни бад мэ хум

3  |  0
Г(1.145.86.86) 2025 оны 03 сарын 13

Саяхан уулзсан юмсан. Хот орж хүүхдүүдтэйгээ хамт амьдрах тухайгаа ярьж байсансан. \nБагшийнхаа гэр бүл үр хүүхдэд нь эмгэнэл илэрхийлье ! \nУМ МА НИ БАД МИ ХУМ \n

3  |  0
Б.Чойбат(202.126.88.198) 2025 оны 03 сарын 13

Та минь бурханы орондоо тайван нойрс доо ум ма ни ба мэ хум

2  |  0
Иргэн(202.9.46.167) 2025 оны 03 сарын 13

Ум ма ни бад ми хум

2  |  0
badamdorj(66.181.161.122) 2025 оны 03 сарын 13

хайрт хүндэт багш минь та бурханы орондоо тайван нойрс доо ум ма ни ба мэ хум

3  |  0
Хүү тань(202.126.88.137) 2025 оны 03 сарын 13

Хайрт аав минь бурханыхаа орондоо тайван нойросдоо хүү нь таныхаа үргэлжлэл байж сурган хүмүүжүүлэх их үйлсийг тань үргэлжлүүлж нэр төрийг тань өргөж явнаа.

18  |  0
Top