Ханшийн хэлбэлзэл төлбөрийн тэнцэл сайжрах эсэхээс ШУУД ХАМААРНА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 27

Монгол Улс валютын гадагшлах урсгалыг аль болох багасгаж, төлбөрийн тэнцлийн алдагдлаа бодитой бууруулахгүй л бол эдийн засагт үүсээд буй асуудлууд шийдвэрлэгдэхгүй гэдгийг эдийн засагчид хэлж байгаа, эрх баригчид ч ойлгож буй.

Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд танилцуулах үеэр Төв банкны ерөнхийлөгч төлбөрийн тэнцлийн нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө.

Энэ оны эхнээс валютын цэвэр орох урсгалд татарч, гарах урсгал өндөр хадгалагдаж байна.

 

  • Сүүлийн улирлуудад дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өндөр түвшинд байсан боловч манай экспортын үнэ бодитоор бага байсан,

 

  • Том төслийн бүтээн байгуулалтуудыг дотоодын эх үүсвэр, экспортын орлогоос санхүүжүүлж байгаа нь валютын орох урсгал дотоодын зах зээлд орж ирэхгүй байсан,

 

  • Бензин, шатахуун, хүнсний барааны үнийн огцом өсөлтүүд импортын төлбөрийг нэмэгдүүлсэн,

 

  • Төсвийн өндөр зардал, хямралын дараах эдийн засгийн сэргэлт зэрэг нь худалдааны тэнцэлд нөлөөлж байна.

 

Төлбөрийн тэнцлийн тусгал болсон валютын орох, гарах урсгалын зөрүү нь эцэстээ хатуу мөнгөний бодлоготой зэрэгцэн банкны систем дэх үүсвэрийг бууруулж, улмаар зээлийн өсөлтийг сааруулж байна.

Цаашид дэд бүтцийн бүтээн байгуулалтууд нь худалдааг хөнгөвчлөхөд маш том эерэг нөлөө үзүүлэх хэдий ч олон улсын геополитикийн нөхцөл байдал, цар тахлаас үүдэлтэй тээвэр, логистикийн саатал, БНХАУ-аас хэрэгжүүлж буй “Тэг-Ковид” бодлого зэрэг гадаад хүчин зүйлсээс маш олон зүйлс хамаарч байгааг онцоллоо.

Тиймээс юун түрүүнд улсын санхүүгийн нөөц чадавхыг хамгаалахад онцгойлон анхаарсан хатуу төсөв, мөнгө бодлогыг хэрэгжүүлж, хөгжлийн бодлогыг гадаад эх үүсвэрт тулгуурлан дотоод санхүүгийн чадавхтай нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд төрийн эрх бүхий бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр олон асуудлуудыг бодлогын зорилт болгон тусгалаа.

Ирэх онд төлбөрийн чадварыг сайжруулж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэхэд онцгойлон анхаарах шаардлага үүсээд байгаа. Дунд, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад аж үйлдвэрийн салбарын боловсруулалтыг гүнзгийрүүлж, импортыг орлох салбарыг хамгаалж, экспортыг дэмжин эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтыг төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай гэв.

Цаашид валютын ханшийн хэлбэлзэл ямар байх бол гэдэгт Төв банкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир хэлэхдээ “Төлбөрийн тэнцлийн нөхцөл байдал хэр сайжрахаас шууд хамаарна. Одоогийн бодлогын тохиргоонууд нүүрсний экспортыг хэр амжилттай нэмэгдүүлэх вэ, импортын өсөлтийг хэр сааруулах вэ гэдэг хоёр гол асуулт бий. Ерөнхий том зургаараа дэлхийн зах зээл дээр эрдэс түүхий эдүүдийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдах боловч ерөнхий тренд буухаар байна. Тэгэхээр харьцангуй өндөр түвшинд байгаа энэ боломжийг ашиглаж, хэр бодит, биет хэмжээгээрээ гаргаж чадахаас экспортын орлого хамаарна. Дээрээс нь бодлогын тохиргоонууд импортод нөлөөлж байж үр дүн гарах учиртай” гэсэн юм.

Тодотгоход, Монгол Улсын төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал 2008 оноос хойш алдагдалтай гарч ирсэн Энэхүү алдагдал нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг бий болгож, улмаар гадаад валютын нөөцийг бууруулах үндсэн хүчин зүйл байсаар байна. Төв банкны төлбөрийн тэнцлийн суурь төсөөллөөр энэхүү нөхцөл байдал үргэлжлэх төлөвтэй энэ үед урсгал дансны алдагдлыг бууруулахад чиглэсэн бодлогын тохиргоог авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий болоод байна. Урсгал дансны алдагдлыг бууруулахын тулд уул уурхайн экспортын боломжийг бүрэн ашиглахаас гадна валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой болж байна. Энэ бодлого нь эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх ач холбогдолтой юм.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн бус экспортын нийт экспортод эзлэх хувь буурч, экспортын зах зээлийн төвлөрөл нэмэгдэн, бүтээгдэхүүний төрөлжилт буурч, улмаар экспортын өрсөлдөх чадвар муудах хандлагатай байна. Тухайлбал, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт 2003 онд нийт экспортын 43 хувийг бүрдүүлж байсан бол 2021 оны байдлаар 7 хувь болжээ.  Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан судалгаанаас харахад манай улсын экспортын төвлөрлийн индекс 2003-2019 оны хооронд 2.5 дахин өсөж, экспортын хувьд цөөн улсаас хамааралтай байдал нэмэгдэж байгааг онцолсон байна.

Мөн Дэлхийн банкны “Doing Business-2020” судалгаанаас харахад Монгол Улс гадаад худалдаа эрхлэх, хил дамнасан худалдааны үзүүлэлтээр 60.8 оноогоор дэлхийн 190 орноос 143-т эрэмбэлэгдэж байна. Энэ нь 2016 оны үзүүлэлттэй харьцуулахад 21 хувиар буурч, 69 байраар ухарсан үзүүлэлт болж байна.

Манай улсын экспортын орлого 2003 онд голлох 15 нэр төрлийн бүтээгдэхүүнээс бүрдэж байсан бол 2021 онд 25 нэр төрлийн бүтээгдэхүүнээс бүрдэх болжээ. Энэ хугацаанд бүтээгдэхүүний нэр төрлийн хувьд нэмэгдсэн хэдий ч нэг бүтээгдэхүүний орлогоос хамаарах хамаарал нь уул уурхайн салбарын бүтээгдэхүүний хувьд улам нэмэгдэж буй юм.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.186.90) 2022 оны 10 сарын 27

halh shororngin atman boldbatar boldhuu bas uuchure nobichok humus hordulj aldagin bilee. boldhuu uuchure ogol degelh gejile.

0  |  0
zochin(66.181.186.90) 2022 оны 10 сарын 27

bas bolodgui engoo boldhuu boldtseren geed uuchure humus ogol humus uuchure darj gesgedge shuu.

0  |  0
zochin(66.181.186.90) 2022 оны 10 сарын 27

shoorngin atman buren boldhuu bolsbaatar boldnima gech baian za uhjisen huure sharila andah dolor nad reekt tax reket tatabar tolod yabna shuu.

0  |  0
zochin(66.181.186.90) 2022 оны 10 сарын 27

halh shororngin atman dugarajab ged garj irlee bas nogoo heden chnej zoodj reket tax nehed.

0  |  0
zochin(66.181.186.90) 2022 оны 10 сарын 27

halh shorongin atman gej boldhuu boldburen buh dolorin chenj humuse nad mongo tolohdo ogohgu bol alchina shuu.

0  |  0
zochin(66.181.186.90) 2022 оны 10 сарын 27

halh shorongin atman dugera boldhuu boldtseren chenj dolr chenj reeket mongo nehed ee.

0  |  0
zochin(66.181.186.90) 2022 оны 10 сарын 27

halh shorongin atman dugera boldhuu boldtseren chenj dolr chenj reeket mongo nehed ee.

0  |  0
Top