ЧИНГЭЛТЭЙ: Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 10 сарын 20

Чингэлтэй дүүргийн хугацаат цэргийн албаны 2022 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага ерөнхий боловсролын V сургууль дээр өглөө 08.00 цагаас эхэллээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны татлага аравдугаар сарын 20-23-ны өдрүүдэд болно.

Дүүргийн 18-25 насны залуучуудыг найман төрлийн нарийн шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд “Эрүүл мэнд болон бусад болзол нөхцөлийг хангасан залуусыг цэрэгт татаж байна.

 ЦЭРГИЙН НАСНЫ НИЙТ ЗАЛУУС ЦЭРЭГ ТАТЛАГАД ИДЭВХТЭЙ ХАМРАГДАНА УУ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top