Bravo Circus: Циркийн тоглолт ямар байдгийг хүүхэд багачууддаа харуулахыг зорьсон

2022 оны 10 сарын 18

"Bravo Circus" олон улсын циркийн тоглолт энэ сарын 21-30-ны өдрүүдэд Монгол Бөхийн өргөөнд болох талаар өнөөдөр /2022.10.21/ Зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл хийлээ.

Сүүлийн үед Монголын хүүхэд, залуус циркийн урлаг мэдэхгүй өссөн. Тиймээс "Bravo Circus"-ийн хамт олон Бөрийн өргөөнд циркийн байртай орчинд дөхүүлж, тэр хэмжээнд нь тоглолтоо тавьж, хүүхэд, залуустаа хүргэх зорилгыг тавьсан гэлээ.

Тоглолтод ОХУ, Армени, Вьетнам, Япон, Аргентин, Казахстан, Узбекистан зэрэг дэлхийн циркийн урлагийн шилдэгийн шилдэг 11 улсын жүжигчид баавгай, аварга могой, нохой, муур зэрэг сургуультай амьтидтай үзүүлбэр үзүүлнэ. Үүнээс гадна циркийн онцлог тоглолт нь орон зай эзэлсэн, агаарын гимнастик болон дэлхийд алдартай "Үхлийн цагираг" хэмээх үзүүлбэрийг 14 м-ийн өндөрт, ямар ч хамгаалалттгүй үзүүлэх юм байна.

Тасалбарын үнэ 40 мянган төгрөг бөгөөд Ticket.mn болон бөхийн өргөөний кассаар зарагдаж байна.

ТОГЛОЛТЫН ТАЛААРХ ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top