"Чингис хаан" музейг эхний өдөр 1200 хүн үзжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 13

"Чингис хаан" музей өчигдөр /2022.10.12/-өөс олон нийтэд үйлчилж эхэлсэн. Музейн нээлтийн эхний өдөр 1200 хүн үзсэн байна. 

Үзэгчдийн 800 гаруй нь хүүхэд болон ахмадууд байжээ. Бусад нь тасалбараа авч үйлчлүүлсэн иргэд байна.

"Чингис хаан" музейн тасалбар

  • Том хүн 30,000
  • Оюутан 25,000
  • Гэр бүл 20,000 төгрөгийн үнэтэй.

Хуулийн дагуу 0-16 насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд үнэгүй үйлчилнэ. "Чингис хаан" музей Мягмар-Ням гараг хүртэл 09:00-17:00 цагт нээлттэй байх бөгөөд тасалбар борлуулах цэг 15:30 цаг хүртэл ажиллана. Харин Даваа гарагт амрах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top