Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зорчиж явсан нислэгтэй холбоотойгоор МИАТ компаниас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
МЭДЭГДЭЛ
2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 аяллаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх болсонтой холбоотойгоор тухайн чиглэл нь Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдөх шийдвэр 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдөр МИАТ ТӨХК-аас гарсан юм.
ОМ137 аялалд ийнхүү өөрчлөлт орсон тул тус нислэгээр зорчих 217 зорчигчдод “Тухайн нислэгийн чиглэл Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдсөн” тухай мэдээллийг 2022 оны 10-р сарын 4-ний өдөр хүргүүлж, дамжин нисэх 37 зорчигчийг хамгийн түрүүнд буухаар хаалганд ойрхон суулгаж, вагоноор цааш зорчих 31 зорчигчдын тээшийг түрүүлж буулган, саадгүй вагонд нь суулгасан бөгөөд нэг ч зорчигч цааш дамжин явах нислэг, галт тэргээсээ хоцроогүй болно. Мөн “Чингис Хаан” ОУНБ дахь МИАТ ТӨХК-ийн бүртгэлийн цэгт тухайн нислэгийн мэдээллийг “Улаанбаатар-Берлин-Франкфурт” гэж зарлан зорчигч тухай бүрт 10 дугаар сарын 3-ны өдөр тухайн нислэгт гарсан өөрчлөлтийн талаархи мэдээллийг баталгаажуулж өгсөн.
Гэвч гадаад улсаас онлайнаар тийз захиалсан зарим зорчигчдод системийн ялгаатай байдлаас шалтгаалан нислэгийн өөрчлөлтийн талаарх мэдээлэл очоогүй байсан бөгөөд нислэг эхлэхээс өмнө тодорхой зохицуулалтыг хийж, дамжин тээврийн асуудлыг шийдэж өгсөн болно.
Иймд МИАТ ТӨХК нийт зорчигч, үйлчлүүлэгчдээ бухимдуулсандаа гүнээ хүлцэл өчье.
Цаашид МИАТ ТӨХК онлайнаар тийз авсан зорчигчдод мэдээллийг шуурхай хүргүүлэх чиглэлээр онцгой анхааран хичээн ажиллах болно.
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК

Сэтгэгдэл ( 8 )
nadah hosue hothon parjignah motroin muhai chieme osgogcho untaara shardajinaa. eene chanag duu chimnegre zlahaj tarchilagj mongo chin deremrdeh gejigam unatj amrah erheti muhai yargachin inegj zalahaj tarchulgaj baiagl mongo neheel.
untaj amarah gesinam nadah motor aprjignah uslere osgogcho untara.shardajian bid ochod ald untaral shuu.
Төрийн тэргүүн ерөнхий сайд УИХ-ын даргын улыг шагайж мууг эрэх зохион байгуулалттай бүлэглэл байнаа гэж хардаж байна. Элбэгдоржийг олон улсын хэмжээнд солиорох, Эрдэнийг монголчуудын үзэл баримтлал болсон ардчилалыг хэрэгжүүлэгч АН-ыг самрах ажил хийж байхад ган гэж ганц ч үг унагахгүй байгаагаар нь энэхүү зохион байгуулалттай худалдагдсан бүлэглэл болох нь батлагдаж байна гэж харж байна. Түүгэр зогсохгүй М.Энхболдын гар хөлүүд төрийн албанд олноороо дээр дооргүй чихэж орчихоод өнөөгийн төр засгийг дотроос нь төнхөж нэр хүндийг унагах ажиллагаа явуулж байна гэж ойлгогдож байна.
mglchuud mal uchiraas tsaashid tusdaa ongits gargaad yavj bai. hezee ch oilgohgui malnuud naaduul chini
Монголчууд минь битгий сүржигнээд бай.тусгай онгоц хөлөглөж төсвөөс их мөнгө зарцуулахгүй ингээд явж бвал болж л бна ш дээ.өөрсдөө ажил хийхгүй бж юм болгоныг хийрхэж өвчигнөж улстөржүүлж суудаг фэйсийн од болох гд ядчихсан хүмүүс бх юм.
Erunhii said gadaad hergiin said zereg busad albanii humuus zorchij yvsan bna shuu dee !! Bugdiig zohitsuulj neg zorchigch hotsroogoogui bna shuu dee damjin nislegiin !! Uund buhimdah hereg baihgui shuu dee !!
Gemgui mortlo gaitai hun bdgl da da
Arai denduu . Tsaashaa yavah 37 huniig haalgand oirhon suulgaad chigshig hun suudlaa songoj zahialdaggui bilu? Hoid solongos tsaashaa heleh ug alga lalariin hulgaichnar vee . Bi lav naad ongotsndchin baisan bol PM iin bariad nudchih ym bn