Тайландад анхны сэдэвчилсэн усан парк нээгджээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

Тайландын Паттаяа хотоос холгүй “Sony Pictures” компанийн кинонуудаас сэдэвлэн бүтээсэн “Columbia Pictures Aquaverse” усан парк нээгджээ.

Усан паркт “Jumanji”, “Ghostbusters”, “Bad Boys For Life”, “Zombieland” кино болон “Hotel Transylvania”, “Cloudy with a Chance of Meatballs”, “Surf's Up”, “The Emoji Movie” хүүхэлдэйн киноны сэдэвтэй усан тоглоомуудыг барьсан байна. “Aquaverse” паркийг хэд хэдэн сэдэвчилсэн бүсэд хуваажээ. Үүнээс гадна тус паркт сэдэвчилсэн ресторан, худалдааны цэгүүдийг нээсэн байна. “Sony Pictures” кино компанийн төлөөлөгч Жеффри Годсик “Aquaverse” паркийн нээлтийг түүхэн үйл явдал хэмээн тодорхойлсон байна.

Усан парк нь Дорнын эдийн засгийн коридорын хүрээнд байгуулж байгаа ухаалаг хотын хөгжлийн чухал хэсэг болж, гадна, дотнын жуулчдыг татна гэж найдаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
No name(103.80.211.79) 2022 оны 10 сарын 12

Manaid udahgui oron suutsaar sedevlesen usan park neegdiishd

1  |  0
Top