Тайландад 100 амьтан онгоцоор гаргахыг завджээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 01

 

Тайландад могой, үхэр зараа зэрэг 100 гаруй амьтныг онгоцоор гаргахыг завдсан хоёр эмэгтэйг баривчилжээ.

“Mirror” хэвлэлд бичсэнээр, 38 настай Нитя Ража, 24 настай Закиа Эбрахим нар Бангкокийн олон улсын нисэх онгоцны буудалд нислэгтээ бүртгүүлсний дараа баривчлагдсан байна. Тэдний ачаа тээшийг рентгенээр шалгах үед хоёр үхэр зараа, 20 могой, 35 яст мэлхий, 50 хамелеон гүрвэл зэрэг нийт 109 амьтан илрүүлжээ. Эмэгтэйчүүд эдгээр амьтдыг зарахаар төлөвлөж байжээ. Амьтад зах зээл үнээр 4500 ам.доллар болох гэнэ. Тэдэнд 10 хүртэлх жилийн хорих ял өгч болзошгүй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top