III Чарльзыг хаан ширээнд өргөмжлөх ёслол VI сард болно гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 06

 

Хаан III Чарльзыг хаан ширээнд өргөмжлөх ёслол ирэх зургаадугаар сарын 3-ны өдөр болно хэмээн Bloomberg мэдээллээ. Одоогоор энэхүү мэдээллийг хааны ордныхон батлагаажуулаагүй байна. 

Түүнийг хаан ширээнд өргөмжлөх ёслол хатан хаан II Элизабетийн хаан ширээнд өргөмжлөх ёслолоос харьцангуй даруухан болно. Хатан хааныг 96 насандаа таалал төгссөнөөс хоёр өдрийн дараа хаан ширээнд суусан ч түүнийг өргөмжлөх ёслол болсны дараа түүний хаанчлал албан ёсоор эхлэх юм. 

Хаан III Чарльзын гэргий Камилла Паркер Бөүлс ч мөн энэ үеэр хатан болж титэм зүүнэ. Ёслолын үйл ажиллагаа эхлэх үед 74 настай байх Чарльз хаан Их Британийн түүхэн дэх хамгийн өндөр насандаа хаан ширээнд суусан нэгэн болно. 

Уламжлал ёсоор шинэ хаан сэнтийдээ залрах үедээ бүрэн эрхийг илтгэсэн очир эрдэнийн таяг болон савааг барьж сууна. Ахлах номлогчид түүнийг адислан гэгээн Эдвардын титмийг түүний толгой дээр тавьснаар тэрээр албан ёсоор хаан болох юм. 

Үүний дараа тэрээр хатны хамтаар Букингемын ордны тагтан дээрээс ард түмэнтэйгээ мэндчлэн, үг хэлэх болно. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top