БНАСАУ Украины мужуудад явуулсан санал асуулгыг дэмжив

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 04

БНАСАУ-ын эрх баригчид Украины Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудад явуулсан ОХУ-ын бүрэлдэхүүнд орох эсэх асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг дэмжиж байна гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ дамжуулжээ.

БНАСАУ Оростой нэгдэх хүсэлтэй иргэдийн хүслийг хүндэтгэн, Оросын Засгийн газрын эдгээр бүс нутгийг нэгтгэх байр суурийг дэмжиж байна гэж тус улсын Гадаад хэргийн яамны Олон улсын байгууллагуудын газрын захирал Жо Чол Су мэдэгджээ. Тэрбээр санал асуулгад оролцогчдын дийлэнх олонх Оросын бүрэлдэхүүнд орохыг дэмжсэнийг онцолсон байна. Бүх нийтийн санал асуулгыг хүмүүсийн тэгш эрх, өөртөө засан тогтнох эрхийг баталгаажуулсан НҮБ-ын дүрмийн дагуу явуулсан ба тус дөрвөн бүсийн нутгийн ард иргэдийн хүсэл зоригийг тусгасан гэж тэрбээр онцолжээ.

Түүний хэлснээр, АНУ нэг туйлт ертөнцийг хадгалж авч үлдэхийн тулд НҮБ-ын Аюулгүй зөвлөлийг буруугаар ашиглаж, тусгаар тогтносон улс орнуудын дотоодын хэрэгт оролцон, эрхэнд нь халдаж байна. АНУ НҮБ-ын Аюулгүй зөвлөлийг бамбай болон түрэмгийлэл үйлдэх хэрэгсэл болгож байсан үе өнгөрсөн гээд Вашингтон хуучин Югослав, Афганистан, Иракт дайн өдөөж байсан ч Аюулгүйн зөвлөл хариуцлага нэхээгүй гэж сануулжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нарангэрэл(66.181.160.12) 2022 оны 10 сарын 10

зөв зүйл хэлсэн бнаа АНУ-ын үйл ажиллагаа бол яг үнэн шүү НҮБ-ээр түрий барьж байгаан шинж

1  |  0
Zov ho(202.55.188.107) 2022 оны 10 сарын 10

Orostoi negdseneer jinhene erh choloogoo olj avch baigaa edgeer 4 n muj Ulsuudiig demjih ni mash zov unend niitsne

1  |  0
зочин(202.21.104.98) 2022 оны 10 сарын 04

бомбуулай дэмжих нь зөвөө

0  |  0
Top