Их Британид шувууны ханиад дэгдэж, 3 сая шувуу устгажээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 03

 

Их Британийн түүхэнд гараагүй асар хүчтэй шувууны ханиад тус улсад дэгдсэний улмаас гурван сая шувууг устгалд оруулаад байна гэж тус улсын Фермерүүдийн үндэсний холбоо мэдээлжээ.

Ингэхдээ ямар төрлийн шувууг устгасан тухай тодруулаагүй байна. Халдварын голомт Английн баруун өмнөд хэсэгт бүртгэгджээ. Хэрэв шувууны ханиад цацагт хяруулын дунд дэгдвэл Зул сарын баярын өмнө цацагт хяруулын нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлнө гэж тус холбоо мэдэгджээ. Их Британийн Хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн яам фермерүүдийн эрх ашгийг хамгаалахыг тулд арга хэмжээ авч байна гэж мэдэгдсэн байна. Тус яамнаас халдварын аль болох ойрын хугацаанд устгах хүчин чармайлт гаргаж байна гэж мэдэгдэлд дурджээ.

Халдвар дэгдсэн шувууны аж ахуйг тойруулан 3 км радиуст хөл хорио тогтоож, бүх шувуудыг устгалд оруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top