Мөргөлдөөнүүдийг зохицуулахад оруулж буй Трампын хувь нэмрийг өдрөөр үнэлжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 09 сарын 18

 

Их Британийн хаан III Чарльз тус улсад төрийн айлчлал хийж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад зориулсан хүндэтгэлийн зоог дээр үг хэлэхдээ, дэлхийд гарч буй мөргөлдөөнүүдийг зохицуулахад түүний оруулж буй хувь нэмрийг өдрөөр үнэлжээ.

“Дэлхийд гарч буй зарим ноцтой мөргөлдөөнийг шийдвэрлэх арга зам эрж олохыг ноён Ерөнхийлөгч та хичээж байгаа учраас манай хоёр улс хамтран ажиллаж, дипломат хүчин чармайлт тавьж байгаа билээ. Дэлхийн нэг, хоёрдугаар дайны үед Их Британи, АНУ хоёр холбоотон байсан бөгөөд өнөөдөр манай хоёр улс батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах болон тагнуулын салбарт урьд өмнө үзэгдээгүй хамгийн ойр дотно харилцаатай ажиллаж байна” гэж Их Британийн хаан онцолсон байна.

Хоёр дахь удаагаа төрийн айлчлал хийхээр есдүгээр сарын 16-нд Их Британид хүрэлцэн очсон Дональд Трампыг тус улсын эзэн хаан III Чарльз есдүгээр сарын 17-нд Винзорын цайзад хүлээн авсан юм.

Өнөөдөр Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер Америкийн төрийн тэргүүнийг хотын зах дахь өргөөндөө зочилж, яриа хэлэлцээ хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top